Замын-Үүд, Эрээний бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа
ЗГ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ
Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон
Ж.Чинбүрэн: Томуугийн эсрэг вакцины хамрагдалт өндөр байгаа нь сайшаалтай
Хадгаламжийн хүү 30%-аар нэмэгдлээ
Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ
"Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина
“Туулын хурдны зам” төслийн талбайн геологийн хэмжилт дуусжээ
Нийслэлд гол нэрийн зарим барааны үнэ буурсан байна
Оросын эх орончид тоглодог жүжигчин одоо оросын эсрэг байлдаж байна
Оросын байлдаантай цуврал киноноос бидний олонтаа харж, танил болсон энэ жүжигчин бол Анатолий Пашинин. Энэ зургийг та киноны нь зургаас гэж бодож байвал эндүүрэл. Тэрээр Донбасст салан тусгаарлагч босогчдын эсрэг Украины төлөө байлдаж яваа нь энэ.

Анатолий Пашинин 1978 онд Украины Светловодск хотноо цэргийн хүний гэр бүлд мэндэлсэн. Сургуульд байхдаа бокс, тулааны урлагаар хичээллэдэг байгаад Запорожийн Инженерийн академийн металлургийн болон, хүрээлэн байгаа орчны эдийн засаг гэсэн хоёр ангийг нэгэн зэрэг төгссөн юм байна. Дараа нь Москвад театрын дээд сургууль төгсөөд 2001 оноос кинонд тоглож эхэлжээ.

Энэ үеэсээ л Путины засаг захиргааны явуулж байгаа бодлогын эсрэг байсан байна. 2013 онд оросын бүртгэгдээгүй “Шинэ хүч” намын гишүүн болж Москвад болж байсан жагсаал арга хэмжэнүүдэд нь оролцдог байжээ.
2014 онд Оросоос явж Украиныхаа Запорожид очиж Евромайданыг дэмжин улмаар дорнод Украинд ирэн салан тусгаарлагчид, тэдний талынхны эсрэг дайнд оролцож эхэлжээ.

Хамгийн сүүлийн мэдээгээр тэрээр одоо Донбасс дахь Украины сайн дурын армийн наймдугаар батальонд алба хаан байлдаж байгаа юм байна.

Нэрт зохиолч, найруулагч Виктор Мережко энэ тухайд нь “Энэ бол хамгийн эмгэнэлтэй төгсгөлд хүрнэ. Яана вэ, түүнийг алчихна шүү дээ. Оросын эх орончид, офицеруудын дүрд тоглож байсан, гэтэл одоо орос хүмүүсийг хараагаад явж байх ч гэж.....” гэж хэлсэн байна.
Анатолий Пашинин ч өөрөө сэтгүүлчдэд Украины зэвсэгт хүчний сайн дурын цэрэг болоод “Украиныг хамгаалж” явна гэдгээ мэдэгдсэн байна.

0 Сэтгэгдэл