Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
ТАСС: Монголын эрх баригч намын гишүүүд Засгийн газраа огцруулна

Монгол Улсын эрх баригч намын гишүүд Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатыг огцруулах шаардлагаа өнгөрсөн лхагва гарагт УИХ-даа өргөн барилаа хэмээн “Монголын дуу хоолой” радио станцын мэдээлснийг оросын мэдээллийн ТАСС агентлаг дамжуулжээ.
“Ерөнхий сайдыг огцруулах шаардлагад тус намын 30 гишүүн гарын үсэг зурсан” мэдээлэлд дурдсан байна. Баримт бичигт “Ерөнхий сайд албан үүргээ гүйцэтгэж чадахгүй байна” гэж тэмдэглэжээ.
Шаардлага тавигсдын хэлж байгаагаар бол УИХ-ын 76 гишүүний 39 нь энэ шаардлагыг дэмжиж гараа өргөвөл Ерөнхий сайд огцрох юм байна. Хуулиар бол энэ шаардлагыг парламент 14 хоногийн хугацаанд авч хэлэлцэх ёстой гэнэ. Гэхдээ Монголын түүхэнд огцруулах тухай асуудлыг хоёроос зургаан сар хэлэлцэж байсан тохиолдол бий.
Жаргалтулгын Эрдэнэбат 2016 оны долдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон юм. Энэ албанд ирэхээсээ өмнө тэрээр Монгол Улсын Сангийн сайдын алба хашиж байсан юм.

0 Сэтгэгдэл