БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталлаа

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд 2010 онд батлагдсан журмыг шинэчилсэн нь өнгөрсөн хугацаанд бичил уурхайн салбарт гарсан эрх зүйн болон практик шаардлагуудаас гадна 2014-2025 он хүртэл Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгалаа олсон зорилтуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой юм.
АМТГТ-аас Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” батлагдсантай холбогдуулан орон нутгийн удирдлага, холбогдох албаны хүмүүстэй уулзаж журмыг сурталчилах, таниулах сургалт семинар зохион байгуулах, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг бүх аймаг орон нутгуудад ажиллуулав.
Шинэ журмаар Иргэний хуулийн дагуу нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орсон хуулийн этгээдийн ашиглах тоног төхөөрөмжийн хүчин чадлыг 7 дахин нэмэгдүүлж, нөхөрлөл, бүртгэгдээгүй нөхөрлөлийг 9-өөс доошгүй гишүүнтэй байхаар журамлаж, тухайн талбай дахь ашигт малтмалыг ашиглаж дуусах хүртэлх хугацаагаар олборлолтын гэрээг байгуулахаар тусгасан нь бичил уурхай эрхлэгчдийн бүтээмж, орлого, ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж харж байна.

0 Сэтгэгдэл