БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
40 орны скаут Монголд зочилно
Байгаль дэлхийтэйгээ ойр байж, өв тэгш хүмүүжилтэй зөв хүн болж
төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлэх Ази Номхон Далайн бүсийн скаутуудын 31
дүгээр Жембори майхант чуулга уулзалт энэ сарын 27-нд Олон улсын
хүүхдийн “Найрамдал” төвд эхэлнэ.

Тус уулзалтыг зохион байгуулах эрхийг Монгол улс 2012 онд авчээ. Долоо хоног үргэлжлэх “Жембори” чуулга уулзалтад 40 орны 1500 гаруй скаутууд оролцоно хэмээн зохион байгуулагчид мэдээллээ. Харин манай улсаас скаутууд, сайн дурын удирдагчид нийлсэн 5500 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно.
“Жембори нь дөрвөн жилд нэг удаа болдог томоохон хөтөлбөр юм. 30 дугаар Жембори 2013 онд Япон улсад зохион байгуулагдсан бөгөөд нийт 14 мянган хүүхэд залуус оролцсон. Энэ удаагийн чуулга уулзалтыг анх удаа сэрүүн бүсийн дөрвөн улиралтай оронд зохион байгуулж буйгаараа онцлог юм. Хүүхдүүд маань майханд амьдран, өөрсдөө гал дээр хоолоо хийж иднэ. Мэдээж бид аюулгүй ажиллагааг бүрэн хангана” хэмээн зохион байгуулах хорооны дэд дарга Н.Мөнхтулга ярилаа.
Энэ удаагийн “Жембори” чуулга уулзалтыг ХНХЯ, НЗДТГ, Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар зэрэг байгууллагууд болон үндэсний томоохон компаниуд дэмжиж байна.

0 Сэтгэгдэл