Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн форумд оролцож магадгүй

Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дорнын эдийн засгийн форумд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийллээ хэмээн Оросын Засгийн газрын тэргүүний орлогч, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс дорнодын холбооны тойрог дахь бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев Дорнын эдийн засгийн форум зохион байгуулах хорооны хуралдааны дараа мэдэгдсэнийг РИА VladNews агентлаг дамжууллаа. Монгол Улсын ерөнхийлөгч Дорнын эдийн засгийн форумд оролцох асуудлыг судалж байна гэж Бүрэн эрхт төлөөлөгч мэдэгджээ.
Үүнээс гадна Дорнын эдийн засгийн энэ форумд Японы ерөнхий сйд Синзо Абэ, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин нар оролцохоос гадна Хятад Энэтхэг улсууд ч өргөн хүрээтэй төлөөлөгчдөө ирүүлэх гэнэ.
Чуулга уулзалтад оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн төлөөлөгчдийн тоо өнгөрсөн оныхоос 30 хувиар их байна гэж Алс Дорнодын хөгжлийн сайд Александр Галушки бас хэлсэн байна.
“Энд Ази Номхон далайн тэргүүлэх компаниудын тэргүүн, оросын томоохон компаниудын удирдагчид оролцоно гэж Алс Дорнодын холбооны тойрог хариуцсан ОХУ-ын сайд тэмдэглэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины санаачилгаар болдог Дорнын Эдийн засгийн форум оросын Владивосток хотноо жил бүр зохион байгуулагддаг. Энэ жил болох гуравдугаар форум есдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд болно. Өнгөрсөн онд энэ форумд дэлхийн 56 орны төлөөлөгчид оролцож 1,85 их наяд рублийн 216 гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан юм хэмээн vladnews.ru мэдээллээ. .

0 Сэтгэгдэл