Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дааганы уралдаанд Говь-сүмбэр аймгийн алдарт уяач Б.Нямсүрэнгийн зээрд түрүүллээ


Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны түрүүг насны ангилалаар хүргэж байна. Түрүү магнайд, Говь-сүмбэр аймгийн Баян-тал сумын алдарт уяач Б.Нямсүрэнгийн зээрд даага, Аман хүзүүнд, Өвөрхангай аймгийн харьяат З.Батбаярын хул алаг даага, Айргийн гуравт, Төв аймгийн Архуст сумын уяач Б.Баярбаатарын хул даага, Айргийн дөрөвт, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Т.Батмөнхийн халтар даага, Айргийн тавд, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат И.Өлзийхутагийн сартай зээрд даага хурдаллаа.
Харин Соёолонгийн уралдаанд Монгол Улсын начин Г.Батбаатарын саарал үрээ , Их насны уралдаанд Ч.Бямбасүрэнгийн хар морь, Азарганы уралдааны түрүү магнайд улсын манлай уяач Т.Болдбаатарын халиун азарга, Азарганы уралдааны түрүү магнайд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат улсын манлай уяач Т.Болдбаатарын халиун азарга түрүүлэв.
0 Сэтгэгдэл
























