Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
УИХ-ын дарга М.Энхболд захирамж гаргалаа
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай”, “Ажлын хэсэг байгуулах тухай” хоёр захирамж гаргалаа.

Эхний захирамжид Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2017 оны 07-р сарын 10-ны өдөр зарлан хуралдуулж,
1. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл
2. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэхээр заасан байна. Уг тогтоолд ээлжит бус чуулганыг 10-ны өдрийн даваа гарагийн 09 цагт эхлэхээр товложээ.
Хоёр дахь захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулгын тангараг өргөх ёслол, хүндэтгэлийн ажиллагааны бэлтгэлийг хангаж, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар ахлуулан байгуулжээ.
Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ажиллах бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Эрдэнэбат, Ш.Раднаасэд, Б.Саранчимэг, С.Эрдэнэ нарын зэрэг хүмүүс багтжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0 Сэтгэгдэл