Замын-Үүд, Эрээний бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа
ЗГ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ
Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон
Ж.Чинбүрэн: Томуугийн эсрэг вакцины хамрагдалт өндөр байгаа нь сайшаалтай
Хадгаламжийн хүү 30%-аар нэмэгдлээ
Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ
"Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина
“Туулын хурдны зам” төслийн талбайн геологийн хэмжилт дуусжээ
Нийслэлд гол нэрийн зарим барааны үнэ буурсан байна
Яруу найрагч А.Эрдэнэ-Очир Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн боллоо
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэнуран бүтээлийнхээ гарааг дунд сургуулийн сурагч байхдаа “Бэхэн цэнхэр өдрүүд” хамтын номороо хэлж байсан , яруу найрагч, Арлааны Эрдэнэ-Очир Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх алдар хүртлээ.
А.Эрдэнэ-Очир найрагч Монголын их утга зохиол, яруу найрагт түүхийн шинэ хуудас нээж “Ерээд оныхон” хэмээн нэрлэгдсэн нэгэн үеийн яруу найрагчдын төлөөлөл, асгарсан их авьяас билэг, ундарсан их уран бүтээлээрээ уншигч олондоо танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн энэ цагийн шилдэг уран бүтээлч юм.
Түүний “Бэхэн цэнхэр өдрүүд”, “Гэнэн шувууд”, “Эрх сэтгэл”, “Нар сарны урсгал”, “Миний цуглуулсан хорвоо”, “Тунгалаг гунигийн улирал” зэрэг бүтээлүүд нь уншигчдын хүртээл болжээ. Яруу найргийн “Алтан бийр” наадмын 1992, 1993, 1995, 1998, хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын 1992, 1998, “Аморе” наадмын 2004 оны тэргүүн шагналтай. Шилдэг бүтээлээрээ 1998 онд МЗЭ-ийн шагнал, 1999 онд Ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит шагнал хүртсэн юм.
“Монголын шилдэг яруу найргийн цоморлиг”, “Монголын уран зохиолын 108 боть” номонд бүтээл орсны зэрэгцээ түүний бүтээлүүд Орос, Хятад, Энэтхэг улсад орчуулан хэвлэгдсэн байна. МЗЭ-ийн 80 жилийн ойгоор Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн.
Тэрээр 2015 онд “Нар зөвийн эх орон” уран бүтээлийнхээ цэнгүүнийг уншигч зон олондоо хүргэсэн бол мөн онд Дэлхийн яруу найрагчдын 35 дугаар их хурлаас олгодог Дэлхийн урлаг, соёлын академийн “Шилдэг яруу найргийн төлөө” алтан медалиар шагнуулсан.
Өөрийн бүтээл туурвилаас гадна монгол үндэсний үнэт өв болох утга зохиол, яруу найраг хэмээх соёлыг хүүхэд багачуудад таниулан сурталчлах, тэднийг яруу найрагт хөтлөн оруулах, ач тусыг нь мэдрүүлэх, даяаршлын эрин зуунд хэл соёлоо авч үлдэх, хойч үеэ сурган хүмүүжүүлэх үйл хэрэгт сэтгэл, зүтгэл, хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа утга зохиол, соёлын нэртэй зүтгэлтэн юм.
Сэтгүүл зүи уран зохиол уналтанд орж буй цагийн гавьяантнууд
хн. Ядаж зургийг нь зөв энгэртэй дээл болгоод оруулчихгүй.Зүтгэлтэн
Ичдээггүй л байна даа

0 Сэтгэгдэл
2017.08.09
2017.08.07
2017.08.01