Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Х.Баттулга: Ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит
сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтаар олонхийн санал аваад байгаа
АН-аас нэр дэвшигч Х.Баттулга өнөөдөр 20.30 цагт Ялалтын талбайд ялалтын
баяр тэмдэглэлээ.

Өнгөрсөн сарын 06-наас нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд АН ард түмэнтэйгээ хамтран шахаж, шаардсаны эцэст 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ, Засгийн газар зарим амлалтуудаа хэрэгжүүлж эхэлсэн гэдгийг Нэр дэвшигч Х.Баттулга баярын нээлтийн үеэр онцлов.
Тэрбээр, “2020 оны сонгууль хүртэлх хугацаанд миний бие АН, ард түмэнтэйгээ хамтран Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан бүхий л ажлаа хийж гүйцэлдүүлэхийг шаардах болно. Би монголчуудынхаа итгэлийг зүтгэлээр хариулна." гэлээ.
Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ, “Монголчууд эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, ирээдүйнхөө төлөө сонголтоо хийлээ. АН-ын нэрийн өмнөөс нийт иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна” хэмээв.
Түүний ялалтын баярыг хуваалцахаар олон мянган иргэн, АН болон ИЗНН-ын гишүүд дэмжигчид ирсэн байв.

0 Сэтгэгдэл