Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
М.Энхболд санал хураалтын дүнг албан ёсоор хүлээн зөвшөөрөв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч
М.Энхболд санал хураалтын дүнг албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагаа
олон нийтэд зарлав.

Тэрбээр, “МАН болон нэр дэвшигч миний бие Монголын ард түмний сонголтыг хүндэтгэн хүлээн авч байна. Энэ сонгуульд намайг дэмжсэн иргэдэд талархал илэрхийлье. МАН энэ удаагийн сонгуульд ялалт байгуулж чадаагүй ч Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг бүрэн биелүүлж, эдийн засгийн хямралыг даван ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө ажиллана гэдгийг тэмдэглэн хэлэх байна. УИХ-ын даргын хувьд СЕХ-ноос сонгуулийн дүнг УИХ-д өргөн барьсан даруйд ээлжит бус чуулганыг зарлаж, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулна.Энэ арга хэмжээг Үндэсний их баяр наадмын өмнө шуурхай зохион байгуулна. Ирэх долоо хоногийн нэг дэх өдөр буюу энэ сарын 10-нд шинэ Ерөнхийлөгчийн тангарагийг өргүүлэх ёслолын арга хэмжээг Төрийн ордонд зохион байгуулахаар төлөвлөж байна. Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой тамга хүлээлцэх талаар санал бодлоо солилцсон. Энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагаа тангараг өргөх, тамга хүлээлцэх ёслолоор өндөрлөнө. Ингээд Монголынхоо нийт ард түмнийг удахгүй болох Үндэсний их баяр наадмаар сайхан наадахыг ерөөж байна” гэлээ.

0 Сэтгэгдэл