БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Номинжин 7 хэлээр гоцлон дуулжээ

Английн Уэлсийн Ланголен хотноо 70 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Llangollen International Musical Eisteddfod” хөгжмийн наадмын хаалтын концертод дуучин Номинжин дэлхийд алдартай Уэлсийн Дуурийн театрын Симфони найрал хөгжимтэй АНУ-ын хөгжмийн зохиолч, Граммийн хошой шагналт Кристофер Тиний удирдлага дор 7 хэлээр гоцлон дуулжээ.
Энэ найрал хөгжмийн уран сайхны удирдаач нь Кардифф “Дэлхийн дуучин 2017” дуурийн дуу дуулаачдын тэмцээний шүүгчдийн тэргүүн юм байна.
470 гаруй оролцогч олон төрөл жанраар уралдаан тэмцээнд оролцсон бөгөөд Номинжингийн хувьд тэмцээнд орохоор биш харин дэлхийн урлагийн ододтой хамт хаалтын өдрийн орой "Бүх улс үндэстнийг дуудахуй" сэдэвт концертын хөтөлбөрт уригдан дуулсан нь энэ юм байна. Түүнтэй хамт Америк, Африк, Тайванийн найрал дуучид дуулсан бөгөөд тоглолтын бичлэг сарын турш BBC-гийн сайтан дээр байрших юм байна.
Дашрамд сонирхуулахад, Номинжин 2014 онд уран бүтээлчдийн мөрөөдлийн тайз болох Карнеги Холлын Их Танхимд, 2016 онд Линкольн Центрийн Дэвид Геффений Их Танхимд 300 хүний бүрэлдэхүүнтэй найрал хөгжим, 600 найрал дуучинтай хамт 5 хэлээр гоцлон дуулж байсан юм.

0 Сэтгэгдэл
Zochin
Ene neg sonin duuchin bainaa.aldartai ch duuchin yum shig aldartai geheer humuus medehgui odoo yu gej ch helmeer yum be de
2017.07.29