Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
МоАХ сонгуулийн дахин санал хураалтыг энэ сарын 6-нд хийхийг шаардлаа
МоАХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам дахин санал хураалтыг энэ сарын 6-нд болгон өөрчлөхийг шаардсан МоАХ-ны шаардлагыг танилцуулж , СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнд өглөө.

МоАХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Д.Сосорбарам шаардлага хүргүүлэх болсон тухайгаа ийн тайлбарласан юм.
Тэрээр "Монгол хүн бүрийн эрхийг, Монголын эрх ашгийг, өнөөдөр төрд зүтгэж байгаа хүмүүсийн эрхийг өмөөрч явна би. Учир нь энэ удаагийн сонгууль үнэхээр хүч тэнцвэргүй боллоо. Ялангуяа цагдаа хүчний байгууллага нь эрх барьж байгаа мяндагтнуудын даалгавраар чимээгүйхэн, инээмсэглэсэн дарангуйлал хийж, хүмүүсийг айлган сүрдүүлж, тэр тусмаа төрийн албанд ажиллаж байгаа хүмүүст асар их дарамт ирсэн. Айсан эмээсэн эрхээ эдэлж чадахгүй хүний эрх чөлөө зөрчигдсөн сонгууль болсон. Үүнийг би өөрийн биеэр Монгол орноороо тойрон явахдаа нэвт мэдэрлээ.Нөгөө талаар Монголын үндэсний аюулгүй байдалд заналхийлэл нэгэнтээ бий болсон байхыг нүдээрээ харлаа. Монголын урд аймгуудын хилээр хятадууд байрлачихсан. Манайхан эдийн засаг, улстөрийн болоод байгаль экологийн хараат байдалд орж байгаа юм байна.
Урд аймгуудад Хятадын компаниуд барилга байшин орон сууц барьж байна. 9700 гаруй хятад хүн Дорноговь аймагт ажиллаж байна. Энэ бол бодит үнэн. Тиймээс урд хойд хөрштэйгээ эн зэрэгцэн харилцан ашигтай эдийн засгийн улс төрийн эв найртай явах үйл явцыг асар их дипломат ухаанаар шийдэх ёстой болж. Ингэж хийж чадах хүн нь Халтмаагийн Баттулга л гэж би хувьдаа харсан. Монголын улстөрд монголын эрх ашгийн төлөө түүн шиг ажиллаж чадах нэг ч хүн байхгүй.
Монгол хүн бүр хэнээс айхгүй санаа зоволтгүй ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн сонголт хийх ёстой.
СЕХ-нд МоАХ-ны удирдах зөвлөлийн хурлаар шийдсэн 7 дугаар сарын 6-ны өдөр санал хураалтаа ахин явуулах шаардлагаа өгсөн.Хүний эрх сонгогчдын эрхийг битгий зөрчөөрэй. Энэ инээмсэглэсэн зусардлагыг зогсооё гэж хүсч байгаа юм.
29-ний 11 цагаас шаардлагынхаа хариуг авна" гэв.

0 Сэтгэгдэл