БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Playtime: Наадмын товыг хойшлуулахгүй

Өнгөрсөн жил зургадугаар сард болж байсан амьд хөгжмийн энэ наадмыг энэ жил ирэх сарын 7, 8, 9-нд Монгол шилтгээнд зохион байгуулах аж. Гэвч Ерөнхийлөгчийн дахин сонгууль ирэх сарын 9-нд болохоор товлосон учир эл наадмыг урагшлуулах эсвэл хойшлуулж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Энэ талаар наадмыг зохион байгуулагчдаас тодруулахад “Зохион байгуулагдах өдрүүдэд өөрчлөлт гарвал бид мэдээлнэ. Гэхдээ ямар ч байсан хойшлохгүй. Өдрүүдийг нь урагшлуулж магадгүй гэлээ”. Ямартай ч наадмын товд өөрчлөлт гараагүй байгаа аж.
2002 онд анх үүсгэн байгуулагдаж байсан тус наадам энэ жил 16 дахь жилтэйгээ золгож байна. Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар залуусын хөгжмийн боловсролыг дээшлүүлдэг ач тустай наадам хэмээн үнэлэгдэх болсон. Бидний сайн мэдэх олон хамтлаг энэхүү наадмаар танигдаж байсан түүхтэй.
2002 оноос хойш нийт 500 гаруй хамтлаг, дуучин давхардсан тоогоор тус наадамд оролцож уран бүтээлээ хүргэж байсны дотор АНУ, ИХ Британи, ОХУ, Япон, Өмнөд Солонгос, Өвөрмонголоос урилгаар ирж оролцсон гадны хамтлаг олон бий. Тухайлбал, ОХУ-ын Муммий Тролль, Английн Peter Hook and The Lights, АНУ-ын The Pains of Being Pure at Heart, Японы Mono, Envy зэрэг дэлхийд алдартай хамтлагууд “Playtime” наадамд ирж тоглож байв.
Энэ ч үүднээс нь 2014 оноос тус наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж олон улсын амьд хөгжмийн наадам болж цар хүрээгээ улам өргөтгөсөн билээ. Энэ нь Улаанбаатар хотыг орчин үеийн урлаг хөгжмийн соелыг түгээгч нийслэл хот болгож, дэлхийд алдартай хамтлаг дуучдыг тогтмол урьж, ойрхи хөрш улсуудыг хамарсан тэргүүлэх амьд хөгжим, орчин үеийн урлагийн наадам болгож улс орондоо аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж үзсэнтэй холбоотой.
Хамгийн сүүлд буюу өнгөрсөн жилийн наадамд дэлхийд алдартай Швед улсын “The Radio Dept ”, Япон улсын “Roth Bart Baron”, “The You”, “Fu-Ching-Gido”, Сингапурын “Anna Judge April” болон ОХУ, Өвөрмонгол, Өмнөд Солонгос, Монголоос олны танил, шилдэг, шинэ залуу 37 хамтлаг дуучин оролцсон.

0 Сэтгэгдэл