Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Европын парламентын гишүүн Лаима Лусиа Андрикиен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Европын парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь өнөөдөр (2017.06.24) Европын парламент дахь Төв Ази, Монгол Улстай харилцах бүлгийн орлогч дарга Лаима Лусиа Андрикиен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Европын парламент дахь Төв Ази, Монгол Улстай харилцах бүлгийн орлогч дарга Лаима Лусиа Андрикиенээр ахлуулсан төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг ажиглахаар ирсэн юм байна.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь уулзалтын эхэнд хатагтай Лаима Лусиа Андрикиен тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байна гээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль амжилттай явагдаж байгааг дуулгалаа. Түүнчлэн Монгол Улс, Европын холбооны хамтын ажиллагаа эхэлснээс хойш эрчимтэй хөгжиж байна. Энэ хүрээнд хэд хэдэн хамтын ажиллагаа өрнүүлэх санамж бичгийг байгуулсан байдаг. Цаашид бид энэ хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь чухал гэж үзэж байна хэмээн Н.Оюундарь онцлов.
Хатагтай Лаима Лусиа Андрикиен хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын гишүүн Н.Оюундарьд талархал илэрхийлээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль амжилттай зохион байгуулагдаж байгааг онцолсон юм. Мөн Монгол Улс ардчиллаараа бүс нутагтаа тэргүүлж, үлгэр жишээ үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ. Тэрбээр үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Н.Оюундарьд хэд хэдэн асуулт тавьж, хариулт авсан юм.
Дараа нь талууд бусад асуудлаар санал солилцож, ярилцсанаар уулзалт өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0 Сэтгэгдэл