БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“Эрдэнэс тавантолгой”ХК 255.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна

"Эрдэнэс-Таван толгой” ХК 2017 оны эхний хагас жилийн байдлаар 255.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 149.2 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлснээр эдийн засгийн сэргэлтэд томоохон дэмжлэг үзүүллээ.
Тус компани 2017 оны I улиралд 76.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 70.3 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн бол II улиралд 179.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 78.9 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлэв.
"Эрдэнэс-Таван толгой” ХК 2011-2016 онд 268.4 тэрбум төгрөгийн татвар улсад төвлөрүүлж байсан юм. Тэгвэл дээрх 6 жилд төвлөрүүлснээс илүү татвар хураамжийг зөвхөн 2017 онд улсын төсөвт бүрдүүлэх эдийн засгийн тооцоог "Эрдэнэс-Таван толгой” ХК-иас гаргасан байна.
Энэхүү ажлын амжилтад "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ-аас өгсөн оновчтой шийдвэрүүд нөлөөлжээ. Тодруулбал, Цанхийн Баруун уурхайг дахин эхлүүлэх, нүүрс борлуулалтын үнийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар борлуулах, нүүрсний үнийг дэлхийн зах зээл дэх өсөлттэй уялдуулж нэмэгдүүлэх гэсэн чиглэл, үүрэг нь компанийг өндөр үр ашигтай ажиллахад чухал нөлөө үзүүлсэн байна. Энэ жилийн хувьд "Эрдэнэс-Таван толгой” ХК 11.5 сая тонн нүүрс экспортлож, 550 сая ам.долларын борлуулалтын орлого олохоор төлөвлөж байгаа аж.
- 2017 оны эхний таван сард Монгол Улс гадаад худалдаанаас тэрбум ам.долларын ашиг олж, уг өсөлтийг нүүрсний салбар хангасан байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна.

0 Сэтгэгдэл
Батцэцэг
Женко хочит Х.Баттулга болон түүний төрсөн эгч, эгчийн хүүхдүүд Монгол улсын 250 орчим мянган га газар нутгийг, Монголын хамаг баялагтай цуг 39 лиценз хэлбэрээр хувьдаа эзэмшиж буй нь баримтаар ил боллоо. юу ч гэж хэлэхээ мэдэхгүй юм ганц л юм толгойд орж ирж байна Баттулгыг л сонгохгүүм шүү гэдэг үг
2017.06.24