Замын-Үүд, Эрээний бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа
ЗГ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ
Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон
Ж.Чинбүрэн: Томуугийн эсрэг вакцины хамрагдалт өндөр байгаа нь сайшаалтай
Хадгаламжийн хүү 30%-аар нэмэгдлээ
Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ
"Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина
“Туулын хурдны зам” төслийн талбайн геологийн хэмжилт дуусжээ
Нийслэлд гол нэрийн зарим барааны үнэ буурсан байна
“Яг түүн шиг” шоуны гала тоглолтын товыг хэн ямар зорилгоор өөрчлөв өө

Энэ зуны хамгийн том задгай талбайн шоу хэмээн зараа тарааж, “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д энэ сарын 9-нд болох байсан “Яг түүн шиг” шоуны гала тоглолтын зохион байгуулагчид товоо өөрчилж энэ сарын 25-нд буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх өдөр Улаанбаатар хотоос 53 км зайтай Тэрэлжид байрлах "Magic Rock" camp-д зохион байгуулахаар болсноо дуулгав.
Ийн товоо өөрчилсөн шалтгаан нь зургадугаар сарын 8-11-ний өдрүүдэд Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалт (JCI-ASPAC) Улаанбаатар хотод зохион байгуулагдах байсантай холбоотой. Гэвч яг сонгуулийн өмнөх өдөр шоугаа хийхээр товлосонд олон хүн дургүйцэж, үүнийгээ ч сошиал ертөнцөөр илэрхийлж байна.
Тухайлбал, “Шоу тоглолтын хугацааг өөрчлөх хэрэгтэй”, “Төр засаг гэж байдаг юм бол уучлаарай боломжгүй гээд энэ тоглолтын товыг хойшлуулах хэрэгтэй”, “Сонгуулийн өдөр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн хууль байдаг байх аа. Залуучуудыг сонгууль өгүүлэхгүй гэсэн арчаагүй арга уу” гэсэн комментууд фэйсбүүкээр урсч байгааг та бас анзаарсан л болов уу.
Үнэндээ тэднийг ийн бухимдахад, хардахад хүргэсэн нэг зүйл нь “Эвт шаазгай буга барина...” гэх уриатай гурван нэр дэвшигчийг дууриасан “Яг түүн шиг” захиалгатай гэмээр нэвтрүүлэг байв. Илт М.Энхболдыг дэмжсэн утга агуулгатай юм хэмээн учир мэдэх хүмүүс ч ярьж байлаа.
Мөн энэ шоуны хөтлөгчөөс эхлээд жүжигчид, дуучид гээд бараг л бүгд МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй М.Энхболдын сурталчилгаанд оролцож, үгээ хэлж буй учир ням гарагт болох гала тоглолтыг МАН-ын сонгуулийн шоуны хаалт гэж үзэхэд хүргээд байна. Түүгээр ч барахгүй өмнө нь 15 мянган төгрөгийн үнэтэй байсан тасалбар нь 10 мянган төгрөгийн үнэтэй болж хямдарч дээрээс нь гурван чиглэлээс 90 орчим автобус тус шоу руу хүмүүсийг 26-ны өглөөний 03:00- 09:00 цаг хүртэл зөөнө гэж байгаа нь бас нэг хардах шалтгаан гэлтэй. Тэгэхээр энэ цаг үед Засгийн газартай дүйх хэмжээний эрх мэдэлтэй байгаа СЕХ шоуны асуудлыг анхааралдаа авч хугацааг нь хойшуулна гэж итгэе. Мөн ASPAC-ын хүсэлтийг хүндэтгэн үзэж тоглолтоо хойшлуулсан “Боловсрол” телевизийн хамт олон төрийн тэргүүнээ сонгох гэж байгаа чухал сонголтын өмнөх өдөр болох шоугаа сайн дураараа цуцална гэж найдъя даа. Үнэндээ улс эх орныхоо тэргүүнийг сонгох сонгууль дээрх чуулга уулзалтаас ч илүү ач холбогдолтой юм шүү.

0 Сэтгэгдэл
Гантуяа
Баттулгаа Үймээндээ бэлдчээд МАН руу чихэх бэлтгэлээ базааж бна уу!оффшоргүйгээ нотолчоод донгос!
2017.06.23