Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
С.Эрдэнэ: Төрийн дарамт мэдрэгдсэн сонгууль болж байна

Сонгуулийн сурталчилгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэт тэнцвэргүй явж байгаа талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэдэгдсэн. Тэрээр энэ тухай “Ардчилсан намаас нэр дэвшигчийн зүгээс явуулж байгаа сурталчилгааг нийтэлсэн, нэвтрүүлсэн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг төрийн нэр барьж дарамтлах, торгох, эрүүгийн хэрэг үүсгэх асуудал хэрээс хэтэрлээ.
Ардчилсан намын сурталчилгааг цацсан гэдэг үндэслэлээр 30 гаруй телевиз, сонин, сэтгүүл, сайтад мэдэгдэл хүргүүлж, сэтгүүлч сурвалжлагчдыг нь дуудан байцааж мэдүүлэг авч байна.
Мөн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардчилал таймс сонины зөвлөх, Өнөөдрийн тойм сонины эрхлэгч Цэрэн-Очирыг удаа дараа баривчлах гэж очсон. Хамгийн инээдтэй нь дөрөв, таван цагдаагийн хэлтсээс дуудаж байгаа. Нэг хүнийг нэг л газраас дуудвал зохино биз дээ. Гэтэл Улсын мөрдөн байцаах газраас, аймаг, дүүргийн цагдаагийн хэлтсээс дуудаж байна. Шөнө 23:00 цагийн үед гэрийнхэн гадаа ирчихээд авч явах гэж оролдсон байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар оройн 22:00 цагаас хойш мөрдөн байцаахыг хориглодог.
Энэ мэтээр хэвлэл мэдээллийн байгууллагуудаас шалгагдаж байгаа олон хүн бий. Ингэж төрийн дарамтыг янз бүрийн хэлбэрээр үзүүлж, эрүүдэн шүүх арга барилаар ажиллаж байгаад харамсч байна. Төрийн дарамт мэдрэгдсэн сонгууль болж байна гэдгийг зориуд хэлье” гэлээ.
- АН-ын сурталчилгааг цацсан гэж 30 гаруй хэвлэлийн байгууллагад мэдэгдэл хүргүүлж, мэдүүлэг авч байна-

0 Сэтгэгдэл