Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Цагдаадгийн байгууллагад сонгуультай холбоотой 220 гаруй гомдол

Сонгуулийн Ерөнхий Хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлыг хэлэлцжээ. Тухайлбал, сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, сонгуулийн явцыг ажиглах төрийн байгууллагыг бүртгэж, зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцсэн байна. Мөн “Сонгогчдын төв зөвлөл” төрийн бус байгууллагаас ирүүлсэн баримт бичиг, төлөвлөгөөг нь хянаж үзээд зарим асуудлыг тодорхой болгосны дараа зөвшөөрөл олгох асуудлыг дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн аж. Эдгээр асуудлаас гадна шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлаар ОӨБЕГ-ын дарга Р.Содхүү мэдээлэл хийж сонгогчийн нэрийн жагсаалтад орсон өөрчлөлтийн талаар танилцуулав.
Хурлын үеэр ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр “Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш сонгуультай холбоотой 220 гаруй гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авсан” хэмээн мэдээллээ. Тэдгээрийн ихэнх нь бусдын нэр төрд халдаж гүтгэсэн, сурталчилгааны самбар, зурагт хуудсыг гэмтээсэн, хууль бус сурталчилгаа явуулсан, ухуулга сурталчилгаа явуулахад саад учруулсан зэрэг асуудал байна.
Сонгуулийн Ерөнхий Хорооны зарим гишүүд “Сонгуулийн хууль тогтоомжид зааснаар захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаж, шууд ирүүлсэн гомдол мэдээллийг шүүгч шийдвэрлэх зэргээр зөрчил шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааг сонгуулийн сурталчилгааны богино хугацаанд тогтоож шийдвэрлэхэд хүндрэлтэй байна” хэмээн шүүмжилжээ. Иймд сонгуулийн хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулахад анхаарах асуудлууд бий гэв. Мөн сонгуулийн байгууллагын эрх үүргийг нэмэгдүүлэх, хариуцлага тооцох эрх зүйн харилцааг нарийн зохицуулж хуульчлах шаардлагатай талаар онцолсон байна.

0 Сэтгэгдэл