Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулаалгын төсөл хэрэгжиж эхэллээ Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо НБОГ-ын улсын байцаагч Б.Энхжаргал Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний халз буудлагын төрөлд алтан медалийн эзэн боллоо СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМЫН ОРОН НУТАГ ДАХЬ АНХНЫ ТОМИЛОЛТ Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай “Элсэн манхны баяр-2025” арга хэмжээ 7 дахь жилдээ зохион байгуулагдана Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ: Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ
Наадмын гоёлоо бэлдсэн үү

 Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадам болоход 20 хоног үлджээ. Монголчууд бид уламжлалт эрийн гурван наадмаараа үндэсний хувцсаа илүүтэй дээдлэн, гоёдог уламжлалтай. Тэгвэл жил ирэх тусам өнгө үзэмж, материал хийцээрээ ялгарч буй дээлний загвар энэ жил хэрхэн өөрчлөгдөж дэгжин болсныг загварынхны тодорхойлсноор уншигч танд хүргэе.


Хүрээ коллекц ирэх долоо хоногт худалдаанд гарна

Урбан брэнд “Хүрээ” коллекцоор бэлэг барьж, энэ сарын 27-ноос худалдаанд гаргахаар болжээ. Дэлхийн загварын ертөнцийн тухайн жилийн болон улирлын өнгөний чиг хандлагыг тодорхойлдог Пантоне колор институтээс гаргасан өнгөний иж бүрдлүүдийг “Хүрээ” коллекцдоо тусгаж өгсөн байна. Мөн энэ цаг үед дэлхийн загварын ертөнцөд чиг хандлага болж буй үлгэр суулт, дизайн, материалын шинж чанар, өнгө, оёдлын технологи, монголчуудын амьдралын хэв маягт тохирсон хэрэглээ зэргийг нарийвчлан судалж коллекцоо гаргасан гэнэ. “Хүрээ” коллекцын загварууд нь эрхэмсэг тансаг дэгжин, хэв маягийг эрхэмлэгч залууст зориулагдсан бөгөөд энгэр болон ар нуруун талд нь хатгамал хээг шаглаж өгчээ.

 

Япон торгыг санал болгож байна

"СИЛК КАПИТАЛ" үндэсний хувцасны салон зургаан жилийнхээ ойтой золгож буй. Тус салоны хамт олон энэ жилийн наадмын шинэ коллекцуудаа худалдаанд гаргажээ. Япон торгыг үйлчлүүлэгчдэдээ санал болгож буй бөгөөд хээ нь давтагдахгүй гэдгээрээ онцлогтой юм байна. Захиалга өгсөн үйлчлүүлэгчдийнхээ дээлийг наадмаас өмнө гаргаж өгнө, үнэ нь сая 500 мянгаас эхэлж байгаа гэлээ.

 

“Женко” стилийн дан цамц худалдаанд гаргажээ

“Төгс-Гоёл” урлан харин өнгө материалын өргөн сонголттойгоор дээлнүүдээ урлажээ. Захиалгадаа дарагдсан тул нэмж захиалга авахгүй байгаа юм байна. Гэхдээ “Дүнжингарав” худалдааны төвд байрлалтай лангуунд нь тавигдсан дээлнүүдээс сонголтоо хийх боломжийг танд олгож байна. Тус урлангийн энэ жил санал болгож буй дээлнүүдээс хамгийн ихээр нүдэнд туссан нь “Женко” стилийн цамц байв.  “Женко” гэж нэрлэх болсон цоохор даавуу хамгийн их борлуулалттай, эрэлттэй байгаа талаар өмнө нь худалдаачид ярьж байсан. Тэгэхээр цаг үеэ мэдэрч чаддаг загварын агентлаг, урлангууд эхнээсээ  цагаан одтой хар дээл, цамц урлаж, худалдаанд гаргаж буйн илрэл нь энэ биз ээ.

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан