Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Яруу найрагч Ц.Хулангийнх хоёр танихгүй хүнээр “бүл нэмжээ”

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж буй Х.Баттулга Баянгол дүүргийн иргэд, сонгогчидтой уулзаж байгаа билээ. Энэхүү уулзалтад Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Болор цомын эзэн, яруу найрагч Ц.Хулан оролцож, ард түмэндээ хандаж үг хэллээ.

Тэрбээр зөвхөн Баттулга нэр дэвшигчийг дэмжихийг уриалаад зогсохгүй, эрх баригчид сонгуулийн үр дүнг хэрхэн луйвардахаар зэхэж байгааг ч баримттайгаар хэлсэн юм. Тэрбээр “Би та бүхэнд сонор сэрэмжтэй байгаарай гэж уриалсан. Тэгвэл эрх баригчид бүтэн жилийн өмнөөс сонгуулийн үр дүнг луйвардахаар бэлтгэж байсан баримт миний гар дээр байна.
Миний сонгогчийн үнэмлэх манайд ирсэн. Манайх Баянгол дүүргийн 17 дугаар хорооны 17-гийн 24 тоотод байдаг. Гэтэл манай хаяган дээр Ц.Энхцэцэг, Т.Батбаяр гэдэг хоёр танихгүй хүн бүртгэгдчихсэн байна. Үүнийг манай хорооныхон мэдээд, танайд ийм хүн амьдардаг уу гэж асуусан. Би үгүй гэсэн. Гэтэл компьютерт нь бүртгэгдээд ороод ирчихсэн байна. Өөрөөр хэлбэл, энд ямар нэгэн “но” будилаан явж байна. Миний ханийн нэр алга. Гадаадад суралцаж байгаа хүүгийн маань нэр байхгүй байгаа. Тиймээс л би сонор сэрэмжтэй бай гээд байна” хэмээн хэллээ.
Мөн тэрбээр хоосон улстөржиж, сүржигнээд байгаа юм биш шүү. Айл болгонд энэ мэтээр танихгүй хүн нэмж бүртгэж луйвардах гээд байна. Үүнийг хууль хүчний байгууллагынхан шалгамаар байна шүү. Тэд шалгахгүй бол ард түмэн бид шалгуулах бүрэн эрхтэй гэдгийг ч хэлсэн юм.

0 Сэтгэгдэл
zochin
Energy available min kids a azaleas. Song of chin unelected fetch Baik has bolo son shut fee.
2017.06.21