Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Хөөрхөн охины зураг ашигласан хөлсний комментчид

 Өнөөдөр 11.30 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд өмгөөлөгч Г.Баасан өөрийн үйлчлүүлэгч Г.Доржзодовын талаарх мэдээлэл хийсэн юм. Мэдээллийг зарим сайтууд, өөрөө шууд LIVE хийж дамжууллаа.

Тэрээр өмгөөлөгчийн хувиар түүний үйлчлүүлэгчид учирч буй бэрхшээлийн тухай, хууль хяналтын байгууллагаас ирж буй дарамтын тухай ярьсан юм. Харамсалтай нь LIVE хийх үеэр түүнийг “хөлсний авгай”, “энэ хэзээ хуульч болсон юм”, “ Доржзодовтойгоо таарсан амьтан”, “очиж очиж Баасан авгай”, “Баттулгаас хэдийг авсан юм бэ” гэх зэргээр зогсолтгүй элдвээр гоочилсон коммент цуврав. Хачирхалтай нь коммент бичигчдийг анзаарч харвал ёстой амны салиа нь арилаагүй хүүхдүүд. Өөрөөр хэлбэл хөөрхөн охины зургаар профайл хийгсэд дийлэнх нь.

Ингээд сонирхоод нөхдийг хаяг руу шагайвал МАН-ын бүхий л мэдээ мэдээллийг шейрлэгчид байх юм. Магадгүй таны хүүхдийн зургийг ашигласан, эсвэл таны хүүхдээр ийм бусармаг ажлаа хийлгэж байж болзошгүй тул та бас анзаарч хараарай. Хэрвээ үнэхээр дөнгөж төлөвшиж ядаж буй тархитай өсвөр насныхнаар ийм ажил хийлгэж байгаа бол МАН энэ үйлдлээ зогсоохыг эцэг эхчүүд бид шаардах эрхтэй.

Хүүхэд болон өсвөр насныхан улстөрийн хэрэглэгдэхүүн яавч биш. Харин хуурамч хаяг ашиглан ийн өрсөлдөгчтэйгээ тэмцэж байгаа бол өрөвдөлтэй л арга юм. Ингээд өмгөөлөгч Г.Баасанг элдвээр гоочлогч зарим нөхдийн хаягийг тавив. Ээж шигээ хүнийг элдвээр хэлж суугаа хойч үеийн маань хүмүүжил нэг иймэрхүү гэх үү, эсвэл ирээдүйгээ ингэж бэлтгэж байгаа МАН-д гомдлоо илэрхийлэх үү. Сонирхолтой нь эдгээр хаягаас нэг удаа биш нэжгээд бүүр зогсолтгүй коммент бичиж байгаа нь өөрийн эрхгүй анхаарал тавихад хүргэсэн юм.












 




 


 

 

0 Сэтгэгдэл
Энхболд Баасангаас дор боловсролтой л юм байна. Сургуулий нь төгсөөд шалгалты нь өгөөд өмгөөлөгч болдгийг мэдэхгүй хүн Ерөнхийлөгч болох уу
uduriin 20 k geer ajiluulj bgaa huuhduud
Хамгийн их уншсан