Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
“Улаанбаатар цом” олон улсын тэмцээн эхэллээ
Сонирхогчдын боксын олон улсын тэмцээн өнөөдөр Хандгайт дахь "Их тамир" спорт цогцолборт эхэлж байна. 1969 оноос эхлэн 2000 он хүртэл 26 удаа зохион байгуулж ирсэн дээрх олон улсын тэмцээнийг Монголын боксын холбоо өнгөрсөн жилээс “Улаанбаатар цом” нэртэйгээр дахин зохион байгуулж эхэлсэн юм. Өнгөрсөн жил таван орны тамирчид ирж оролцож байсан бол энэ жил есөн орны боксчид манай улсад ирээд байна.
Энэ удаагийн тэмцээнд ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан, БНАСАУ, Монгол орны 121 боксчин аваргын төлөө өрсөлдөх бөгөөд манай улс зохион байгуулагчийнхаа давуу эрхийн дагуу жин тус бүрт дөрөв, нийтдээ 40 тамирчин оролцуулахаар болсон байна. Гэхдээ олимпын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Б.Түвшинбат, “Рио 2016” олимпын наадмын тавдугаар байрт шалгарсан ОУХМ Э.Цэндбаатар нар орохгүй гэдгийг Монголын боксын холбооноос мэдэгдсэн.
Энэ сарын 25 хүртэл Хандгайт дахь "Их Тамир" спорт цогцолборт үргэлжлэх тэмцээнийг үзэхийг хүссэн хүн бүрт нээлттэй бөгөөд Спортын төв ордоноос тэмцээн болж буй спорт цогцолбор хүртэл 12:00, 13:00, 14:00 цагт автобусаар үнэ төлбөргүй үйлчлэх аж.
Дашрамд сонирхуулахад, тус тэмцээнийг олон улсын А зэрэглэлийн тэмцээн болгохын төлөө Монголын боксын холбоо Олон улсын сонирхогчдын боксын холбоотой зөвшилцөж байгаа юм байна.
Сонирхогчдын боксын олон улсын тэмцээн өнөөдөр Хандгайт дахь "Их тамир" спорт цогцолборт эхэлж байна. 1969 оноос эхлэн 2000 он хүртэл 26 удаа зохион байгуулж ирсэн дээрх олон улсын тэмцээнийг Монголын боксын холбоо өнгөрсөн жилээс “Улаанбаатар цом” нэртэйгээр дахин зохион байгуулж эхэлсэн юм. Өнгөрсөн жил таван орны тамирчид ирж оролцож байсан бол энэ жил есөн орны боксчид манай улсад ирээд байна.Энэ удаагийн тэмцээнд ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан, БНАСАУ, Монгол орны 121 боксчин аваргын төлөө өрсөлдөх бөгөөд манай улс зохион байгуулагчийнхаа давуу эрхийн дагуу жин тус бүрт дөрөв, нийтдээ 40 тамирчин оролцуулахаар болсон байна. Гэхдээ олимпын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Б.Түвшинбат, “Рио 2016” олимпын наадмын тавдугаар байрт шалгарсан ОУХМ Э.Цэндбаатар нар орохгүй гэдгийг Монголын боксын холбооноос мэдэгдсэн.
Энэ сарын 25 хүртэл Хандгайт дахь "Их Тамир" спорт цогцолборт үргэлжлэх тэмцээнийг үзэхийг хүссэн хүн бүрт нээлттэй бөгөөд Спортын төв ордоноос тэмцээн болж буй спорт цогцолбор хүртэл 12:00, 13:00, 14:00 цагт автобусаар үнэ төлбөргүй үйлчлэх аж.
Дашрамд сонирхуулахад, тус тэмцээнийг олон улсын А зэрэглэлийн тэмцээн болгохын төлөө Монголын боксын холбоо Олон улсын сонирхогчдын боксын холбоотой зөвшилцөж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
























