БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Г.Ариунбаатар “Дэлхийн дуучны” “Романс” номинацын шагнал хүртлээ

Их Британийн Кардиффе хотноо болсон дэлхийн дуурийн залуу дуучин шалгаруулах “Дэлхийн дуучин” уралдаанд оролцсон Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар эл уралдааны “Романс” номинацын тэргүүн байрыг эзэлсэн байна.
Одоо ОХУ-ын Буриад Улсын академик театрт дуулж байгаа тэрээр нийт арван дууг орос, монгол, немц, франц хэлээр дуулжээ.
“Дэлхийн дуучин” уралдаанд манай гаригийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэг 20 дуучин дөрвөн хэсэг болон дуулж өрсөлдсөн юм. Эцсийн шалгаруулалтад хэсэг бүрээс нэг дуучин, зохион байгуулагчын урилгаар өөр нэг нийт таван дуучин үлдэн өрсөлдсөн байна. Г.Ариунбааатр нэгдүгээр хэсгээс шалгаран эцсийн шалгаруулалтад Шотландын Катриона Морисон, Австралийн Кан Ван, америкийн Энтони Кларк Эванс, английн Луиз Эдлер нартай өрсөлдсөн юм байна.
Г.Ариунбаатар 2015 онд дуурийн дуулаачдын Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны “Гран при” шагнал хүртэж байсан юм.

0 Сэтгэгдэл