Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо
Тайландын нийслэл Бангког хотноо ирэх сарын 19-23-нд болох хөлбөмбөгийн “Азийн 23 хүртэлх насны АШТ”-ий урьдчилсан шатны тоглолтуудад оролцох Монгол Улсын залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүнийг тодруулсан байна.
Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс сүүлийн хоёр сарын турш шинжсэн хөлбөмбөгчдөөс шилдэг гэсэн 30 залууг өөрийн багт дуудсан байна. Тоглогчид багагүй хугацаанд бэлтгэл хийн, МҮОХ-ны байранд байрлан нэг баг болж, “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн “Эрчим”, “Сэлэнгэпресс”, “Эф Си Улаанбаатар” клубтэй нөхөрсгөөр тоглосон байна. Эдгээр тоглолт, бэлтгэлүүдэд өөрийгөө харуулж чадсан шилдэг 23 тоглогчийг шигшээ багт албан ёсоор багтааж авсан байна.
Герман дасгалжуулагч Майкл Вайсс "Би шигшээ багтаа сэтгэл хангалуун байна. Манай тоглогчдод авьяас бий. Бид богино хугацаанд чамлахааргүй ахиц гаргасан. Урт хугацаанд тогтмол бэлтгэлтэй байвал цаашид амжилтад хүрэх бүрэн боломж байна" гэлээ. Манай шигшээ баг “Азийн 23 хүртэлх насны АШТ”-ий “H хэсэг”-т Тайланд, Индонези, Малайз улсын багтай өрсөлдөнө. Тэмцээнээс өмнө Солонгост нэгдсэн бэлтгэл хийхээр ирэх сарын 5-наас өмнө эх орноосоо мордох бөгөөд наана нь 06 сарын 27-нд Монгол дахь легионеруудтай нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай юм байна.

0 Сэтгэгдэл