96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
“Windows 8”-ыг танилцууллаа
Комьпютер, программ хангамжийн зах зээлд аль хэдийнээ байр сууриа олж, тэргүүлэх болсон “Microsoft” корпораци шинэ үйлдлийн системээ худалдаанд гаргасан тухай захирал Стив Баллмер тун удахгүй арав дугаар сард худалдаанд гарах “Windows 8” үйлдлийн системийнхээ товч танилцуулгаа хийжээ. Түүний хэлж байгаагаар шинэ үйлдлийн систем таблет буюу ухаалаг гар утас хэрэглэгчдэд зориулагдсан бүхий л хэрэглээг багтаасан байх юм байна. Текст бичих, хүснэгт татах, мэйл хаягаа шалгах гээд өдөр тутмын хэрэглээний программуудыг та гэрийн компьютер, лап топ, гар утаснаасаа чөлөөтэй ашиглах боломжтой болох юм. Хамгийн гол нь ерөнхий функц нь интернэт дээр суурилсан байх тул та хэзээ л бол хэзээ, хаанаас бол хаанаас өөрчилж, шинэчлэх боломжтой ажээ. Мөн тэрээр шинэ үйлдлийн системээ бусдыг гайхшруулж, цахим ертөнцөд тэсрэлт хийх болно, хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралын цахим хэрэглээг илүү хялбарчлах онцгой бүтээл болно гэдгийг дурджээ. Цахим хэрэглээний зах зээлд “Apple” корпораци өөрийн гол бүтээгдэхүүн болох ipad-ыг хамгийн эрэлт ихтэй бүтээгдэхүүн болгож чадсан бол “Microsoft” компани “Surface”-ыг шилдэг нь болгохын төлөө ажиллаж байгаа юм байна. Хэрэглэгчид Sky Drive үйлчилгээг ашиглаж программын ерөнхий бүтцийг өөрчлөх болохоос гадна комьпютертаа шинэ функц суулгасан ч өмнөх программыг устгалгүй хадгалж үлдэх давуу талтай ажээ.
0 Сэтгэгдэл
























