БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Б.Очирбат:Сургалтын төлбөр нэмэхгүй байх саналаа Удирдах зөвлөлдөө тавина
ШУТИС-ийн захирал Б.Очирбат сургалтын төлбөр нэмэгдэх эсэхэд дараахь мэдээллийг өглөө.

Манай сургууль сүүлийн хоёр хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмээгүй. Нэг кредитийн дундаж үнэлгээ нь 61 мянга орчим төгрөг. Жилдээ 30 кредит хичээл судалж үзэж айгаа оюутны хувьд сая 800 орчим мянган төгрөгийн төлбөр төлдөг гэсэн үг. Харин ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрөө нэмэгдүүлэхгүйгээр шийдвэрлэх ямар боломж байгааг судалж үзнэ.
Манай сургуулийн олон оюутан сургалтын төлбөрөө өгч чадахгүй, өглөг авлага үүсч байна. Сургалтын төлбөрөө өгч чадахгүйгээс үүдээд чөлөө авах, сургуулиас чөлөөлөгдөх явдал ч гарч байна. Тэгэхээр ийм нөхцөлд сургалтын төлбөрийг нэмэх нь өөрөө сөрөг үр дагавартай. Манай сургуулийн элсэлтийн тоо сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байгаа нь ажиглагдсан. Иймд сургалтын төлбөрөө нэмэгдүүлэхгүй байх боломжийг судална.
Энэ жилийн хувьд ШУТИС-ийн хоёр оюутны байрны, нэг хичээлийн байрны засварт Улсын төсвөөс 660 сая төгрөгийн санхүүжилт олгож байгаа. Мөн сургуулийн зүгээс сургалтын төлбөрөөс бусад хэлбэрийн үйл ажиллагааны орлогоо нэмэгдүүлэх тал дээр санаачилгатай ажиллах шаардлага бий. Ямар ч гэсэн төлбөрөө нэмэхгүй байх саналыг боловсруулж ирэх долоо хоногт Удирдах зөвлөлдөө тавья гэж бодож байна.

0 Сэтгэгдэл