БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Маргааш авах математикийн шалгалтыг 32188 хүүхэд өгөх нь
Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 14-нөөс Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлсэн. Өчигдөр англи хэл, хими, Монгол Улсын түүхийн шалгалт өгсөн шалгуулагчид маань өнөөдөр түр амсхийж байна. Харин маргааш их, дээд сургуульд элсэхээр шалгалт өгч буй хүүхдүүдийн маань хувьд хамгийн хүнд өдөр болох нь. Учир нь, хамгийн олон шалгуулагч математик, монгол хэлний шалгалтаа энэ өдөр өгөх юм.
Ямартай ч ням гарагт дуусах шалгалтын материалуудыг энэ сарын 19-нөөс эхлэн засч, дүн мэдээг нь ирэх сарын 1-ний 09:00 цагаас эхлэн www.eec.mn вэбсайтад байршуулж, шалгуулагчид танилцах боломжтой болох юм байна.

Харин ЭЕШ-ын батламж хуудсаа ирэх сарын 3-наас авах аж. Хөдөө орон нутгийн шалгуулагчид аймаг, дүүргийнхээ Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс батламж хуудсаа авах бол нийслэлд ЭЕШ өгсөн энэ оны төгсөгчид сургуулийнхаа захиргаанаасаа авах юм байна. Өмнөх оны төгсөгчид Боловсролын үнэлгээний төвөөс батламж хуудсаа авах бөгөөд уг батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байх аж.
Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 14-нөөс Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлсэн. Өчигдөр англи хэл, хими, Монгол Улсын түүхийн шалгалт өгсөн шалгуулагчид маань өнөөдөр түр амсхийж байна. Харин маргааш их, дээд сургуульд элсэхээр шалгалт өгч буй хүүхдүүдийн маань хувьд хамгийн хүнд өдөр болох нь. Учир нь, хамгийн олон шалгуулагч математик, монгол хэлний шалгалтаа энэ өдөр өгөх юм.Ямартай ч ням гарагт дуусах шалгалтын материалуудыг энэ сарын 19-нөөс эхлэн засч, дүн мэдээг нь ирэх сарын 1-ний 09:00 цагаас эхлэн www.eec.mn вэбсайтад байршуулж, шалгуулагчид танилцах боломжтой болох юм байна.

Харин ЭЕШ-ын батламж хуудсаа ирэх сарын 3-наас авах аж. Хөдөө орон нутгийн шалгуулагчид аймаг, дүүргийнхээ Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс батламж хуудсаа авах бол нийслэлд ЭЕШ өгсөн энэ оны төгсөгчид сургуулийнхаа захиргаанаасаа авах юм байна. Өмнөх оны төгсөгчид Боловсролын үнэлгээний төвөөс батламж хуудсаа авах бөгөөд уг батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байх аж.
0 Сэтгэгдэл
























