БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Я.Төмөрбаатар:Шинэ номын сан маань 16 тэрбум төгрөгөөр боссон

МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны баруун талд Монгол, Япон төвийн чанх урд баригдсан номын сан хэдийд нээлтээ хийх, энэ жил сургалтын төлбөр нэмэгдэх эсэх, тулгарч буй ямар бэрхшээл байгаа талаар МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар дараахь мэдээллийг өглөө.
-МУИС-ийн Удирдах зөвлөлийнхөн маань өнгөрсөн гуравдугаар сард хуралдаж сургалтын төлбөрийн асуудлаа шийдвэрлэсэн. 2017-2018 оны хичээлийн жилд манай нийт сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэхгүй. Бүх бүрэлдэхүүн сургуулиудынхаа хүрээнд аваад үзвэл курсээсээ хамаараад 4,4-1,1 хувиар багц цагийн төлбөр нь буурсан. Монгол Улсын маань эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа энэ цаг үед сургалтын төлбөрийн асуудлаа нааштайгаар шийдсэн нь энэ. Мөн манай сургууль өмнө нь авч байсан суурь төлбөрийн асуудлаа хүчингүй болгосон. Харин сургуулийн засвар үйлчилгээний ажил өчигдрөөс эхэлсэн. Энэ жил манай сургуулийн 75 жилийн ой болно. Ойн ажлын хүрээнд их, дээд сургуулиудаас анх удаа их том номын санг 16 тэрбум төгрөгөөр барьсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр тэрбум, 14 тэрбум төгрөгийг МУИС өөрсдөө гаргасан. Зуны гурван сарын турш шинэ номын сан руугаа номнуудаа зөөнө, лабораториудаа нүүлгэнэ. Амжих юм бол шинэ хичээлийн жилээр, амжихгүй бол аравдугаар сарын 5-6-ны хооронд 75 жилийн ойгоороо номын сангийн нээлтээ хийнэ. Ямар ч гэсэн бэлтгэл ажлаа энэ зун хийхээр төлөвлөсөн.
Манай сургуулийн хувьд хичээлийн байрнууд маань их хуучирсан байгаа. Зургадугаар байр актлагдаад хоёр жил болж байна. Тийм учраас Хятадын Засгийн газрын зээлээр хэрэгжих асуудлыг яаралтай шийдүүлж зургадугаар байрыг нураалгаж, барилга барих ажлыг эхлүүлэх хэрэгтэй байна. Саяхан Засгийн газрын тогтоол гарч, Худалдаа, үйлдвэрлэлийн үндэсний их сургуулийг МУИС-ийн харьяаллаас тусад нь байгуулах тогтоол гарсан. Тэгэхээр энэ зун тус тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг манай сургууль зохион байгуулна. Үүнтэй холбогдуулж хичээлийн долоо, наймдугаар байр шилжвэл МУИС-ийн хичээлийн шинэ жилд жаахан хүндрэл учрах магадлал бий. Харин энэ ажлыг үе шаттайгаар явуулбал хэвийн явна гэж ойлгож байгаа.
Банкнуудын их өндөр шаардлагаас болоод манай оюутнууд бүрэн дүүрэн зээл авч чадаагүй. Учирч буй хүндрэл бэрхшээлийн асуудал нь Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэгдвэл сургалтын төлбөрийн зардал хөнгөрнө гэж бодож байна.

0 Сэтгэгдэл