БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Б.Дашпүрэв: Танил тал гэхгүйгээр лицензтэй холбоотой бүх мэдээллийг авах боломжтой

Газрын тосны газрын нээлттэй хаалганы өдөрлөг жанжин Д.Сүхбаатарын талбайд болж байна. Нээлттэй хаалганы өдөрлөгт салбарын төрийн болон хувийн хэвшлийн 20 гаруй байгууллага оролцож байгаа аж. Энэ үеэр уул уурхайд шинээр нэвтэрч буй техник технологийг сурталчлах, иргэд болон аж ахуйн нэгжүүдэд хөнгөн шуурхай, шударга үйлчилгээ үзүүлэх зорилготой юм.

Энэ зорилгынхоо хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжээс тус газарт ирүүлдэг хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөө, тайланг цахим системээр хүлээн авах ажлыг шинээр санаачлан хэрэгжүүлж байна.

Цахимаар хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөө, тайлан хүлээн авч эхэлснээр аж ахуйн нэгжид, ялангуяа хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээг хурдан шуурхай зардал чирэгдэлгүй үзүүлэх нөхцөл бүрдсэн. Түүнчлэн тус газраас УУХҮЯ болон бусад төрийн байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдээ, тайлан, судалгааг хурдан шуурхай боловсруулалт хийж хүргүүлэх нөхцөл бүрджээ.

Мөн энэ үеэр Ашигт малтмал газрын тосны газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Дашпүрэв "Өдөрлөгөөр кадастрын бүртгэлийн системийг танилцуулж байна.
Энэ нь ямар нэг танил тал шаардахгүйгээр улсын хэмжээнд байгаа эрдэс баялгийн салбарт хийгдэж байгаа хайгуулын болон ашиглалтын лиценз бусад тусгай хамгаалалттай газар, орон нутгийн тусгай хэрэгцээний газар гэхчилэн бүх мэдээллийг иргэд www.mrpam.gov.mn вэб сайтаар дамжуулан мэдээлэл авах бүрэн боломж нээгдсэн. Ингэснээр иргэд өөрийн хүссэн мэдээллээ ямар нэг чирэгдэлгүй нээлттэйгээр хүлээн авна" гэдгийг онцлон хэлсэн юм.
Нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ.
zuv.mn Т.Дашмаа

0 Сэтгэгдэл