Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Д.Оюунхорол: Манай намд бүтэн итгэл хүлээлгэж, бүрэн хариуцлага нэхээрэй
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол БЗД-т ажиллаж, амьдардаг Завхан нутгийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. Нийслэлийн хүн ам ихтэй дүүргүүдийн нэг болох БЗД-т одоогийн байдлаар Завхнаас гаралтай 11 мянга орчим иргэн ажиллаж амьдарч байна. Тэгвэл Д.Оюунхорол сайд өчигдөр 500 гаруй хүнтэй уулзалт хийсэн юм.

Тэрбээр уулзалтын эхэнд “Завханчууд голч, чигч хүмүүс байдаг учир итгэл даадаг гэж олноо их хүндлэгддэг. Энэ ч учраас Монгол Улсын 2 ч Ерөнхийлөгчийг нутгаасаа төрүүлсэн гэдэгт би итгэдэг. Энэ удаагийн сонгуулиар манай нам УИХ, орон нутгийн сонгуульд үнэмлэхүй олонх болсон. Ерөнхийлөгчийн сонгуульд намын даргаа илгээсэн учир нь М.Энхболд гэж хүн улс орноо тэргүүлж авч явж чадна гэж итгэл хүлээлгэснийх. Тиймээс та бүхэн маань Манай намд бүтэн итгэл хүлээлгэж, бүрэн хариуцлага нэхээрэй гэж хүсч байна” хэмээсэн.

Уулзалтад хүрэлцэн ирсэн иргэд Д.Оюунхорол сайдтай санал нэг байгаагаа илэрхийлж, МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдыг дэмжинэ гэдгээ хэлж байсан юм. Уулзалтын хүндэт зочноор БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоос гадна БЗД-ийн МАН-ын хорооны дарга Э.Бат-Амгалан, “Этүгэн” их сургуулийн захирал С.Нямзагд, МАН-ын ахмад зүтгэлтэн н.Очирбат нар хүрэлцэн ирж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

0 Сэтгэгдэл