Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Мариус Л.Визер:Монголын ард түмэн Х.Баттулгыг үнэлж, дэмжинэ гэдэгт итгэлтэй байна

Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч ноён Мариус Л.Визер өнөөдөр Монголын жудо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгад ил захидал ирүүлсэн байна. Тэрээр захидалдаа “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр болсонд тань баяр хүргэж амжилт хүсье. Таны Монголын болон олон улсын жүдо бөхийн хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлдэг гэдгээ дахин сонордуулахад таатай байна. Мөн Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувиар хийж бүтээсэн зүйлс болон хүрсэн амжилт бүрт тань халуун баяр хүргэж талархал илэрхийлье. Спортын төлөө гэсэн таны сэтгэл, зүтгэл, хөдөлмөрийг Монголын ард түмэн зохих ёсоор үнэлж, дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Сонгуулийн ажилд тань өндрөөс өндөр амжилт хүсье” гэжээ.
Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын тухайлд тэрээр өмнө нь “Монголын жүдочдын өнөөдөр үзүүлсэн амжилтад халуун баяр хүргье! Энэ нь МЖБХ-ны ерөнхийлөгч эрхэм Х.Баттулгын ажлын чадварлаг, үр бүтээлтэй ажилласны үр дүн гэж үзэж байна. Мөн түүний баг хамт олны хичээл зүтгэлээр тамирчдын ур чадвар, тэдний амжилт нь үсрэнгүй хөгжиж, дэлхийн шилдэг багийн нэг болсон. Жүдо бөхийн спорт нь Монгол Улсад спортоос гадна хүүхэд залуу үед зөв боловсрол соёл эзэмшүүлэхэд томоохон түлхүүр болж байгаа. Тиймээс жүдо бөхийн спортыг түгээн дэлгэрүүлж буй Х.Баттулга болон түүний баг хамт олон, бүх тамирчдад баяр хүргье. Түүний сонгуулийн үйл ажиллагаанд амжилт хүсье. Тэр амьдралд болон бизнесийн салбарт, улсдаа томоохон амжилт гаргаж, цаашид эх орныхоо төлөө олон бодит зүйл хийнэ гэдэгт итгэж байна” хэмээж байсан юм.

0 Сэтгэгдэл