Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
П.Бадарч: Есөн эрдэнийн орныхоо Ерөнхийлөгч нь болоорой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга өнөөдөр Улаанбаатар хотод нийслэлийн нийт сонгогчид, дэмжигчдийнхээ төлөөлөлтэй уулзсан билээ. Энэхүү уулзалтад Ардын уран зохиолч П.Бадарч оролцож, ерөөлийн сайхан үгээ хэлж, мөнгөн аяга, алд цэнхэр хадаг өргөн барилаа.
Тэрбээр “Би 3000 гаруй хүн суугаад Ерөнхийлөгчөө дэмжиж байгаа уулзалтад анх удаа оролцож байна. Өнгөрсөн нэг жил би гэртээ хэвтрийн дэглэм сахисан. Гэтэл саяхан Баттулга хүү, Лхагвасүрэн жанжин хоёр намайг дуудаж, “Монгол тулгатны 100” эрхэм нэвтрүүлэгт оролцуулж, байцаасан. Гэхдээ их зөв байцаасан. Буруу байцаавал би дургүй байж чадах хүн шүү дээ.
Би 50 гаруй жил шүлэг бичсэн хүн. Миний хамгийн алдартай шүлэг бол “Есөн эрдэнийн орон”. Х.Баттулга хүү минь Есөн эрдэнийн орныхоо Ерөнхийлөгч болохгүй бол төр засаг чинь болохоо байлаа шүү. Зөв ажиллаж, зөв яваарай. Дахин дахин амжилт хүсье” хэмээн хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн БАТТУЛГЫН сонгуулийн штаб

0 Сэтгэгдэл