Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Гадаад байгаа иргэд саналаа өгч Ерөнхийлөгчөө сонгож байна

Гадаад улс орнуудад ажиллаж амьдарч байгаа иргэд ЭСЯ, консулын байранд байгуулсан сонгуулийн салбар комиссын санал авах байранд саналаа өгч улсынхаа Ерөнхийлөгчийг сонгож эхэллээ.
Санал хураах ажил өнөөдөр маргааш тухайн улсын орон нутгийн цагаар 07.00-22.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс салбар комиссын бүрэлдэхүүнтэй онлайн хурал хийж бэлтгэл ажлын явц, байдлын талаар мэдээлэл сонссон. Энэ үеэр гадаад улсад байгаа иргэдээс санал авах хуудас хуульд заасан хугацаанд бүрэн хүрсэн, санал авах байр бэлэн, сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангасан гэж мэдээлсэн юм.
Энэ удаагийн сонгуулиар манай улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улсад Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах 45 салбар комисс ажиллаж байна. Гадаад улс оронд ажиллаж амьдарч байгаа нийт 7209 иргэн сонгуульд оролцож саналаа өгөхөөр бүртгүүлээд байгаа юм

0 Сэтгэгдэл