Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
М.Энхболд төрөлх сургуулийнхаа оюутан залууст лекц уншлаа

Монгол Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд улсын оюуны их ундарга болсон ууган их сургуулийн оюутан залуустай уулзаж байна. Тэрбээр нийслэл хот дахь нэр дэвшигчийн анхны уулзалтаа 75 жилийн түүхт тэгш ойтойгоо золгож буй төрөлх сургууль болон аавынхаа ажиллаж байсан ууган их сургуулиас эхлүүлж байгаа юм. Тэртээ 30 жилийн өмнө тэрбээр МУИС-ийн Эдийн засгийн факультетийг эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд төрөлх сургуулийнхаа оюутан залууст лекц уншиж буйдаа бэлгэшээж байгаагаа илэрхийлсэн юм. Уулзалтын эхэнд тус сургуулийн захирал Я.Төмөрбаатар сургуулиа танилцуулсны дараа нэр дэвшигч М.Энхболдын аав Г.Миеэгомбо гуай их сургуульд нэр хүндтэй, туршлагатай, чадварлаг сайн багш байсан тухай дурсамж хүүрнэв.

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат уулзалтын үеэр нэр дэвшигч М.Энхболд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдвол МУИС-ийг төгссөн хүн анх удаа төрийн тэргүүн болох нь хэмээн онцолж байлаа.
Үүний дараа нэр дэвшигч М.Энхболд төрөлх сургуульд сурч байсан дурсамжаасаа хуваалцаж, “Монгол төр-монгол гэр” мөрийн хөтөлбөрийн үзэл баримтлалаа танилцууллаа. Тэрбээр эрдэм ном сургадаг багш, эрүүл энхийн манаанд зогсдог эмч нарын ажил үйлсийг дээдлэх учиртайг оюутнуудад захиж байв. Багш, эмч нар бол улсын хөгжлийг бүтээлцдэг учир төрийн бодлогоор дэмжиж, анхаарал хандуулах нь зүйтэй. Тиймээс энэ салбарт тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхийн тулд мөрийн хөтөлбөртөө хэд хэдэн зүйлийг тусгаснаа дурдлаа.

Оюутнууд МУИС-ийн 75 жилийн ой хүрээнд нэгдсэн парад зохион байгуулах талаар нэр дэвшигчид сонирхуулж, түүнийг ууган сургуулийнхаа төгсөлтийн баярт хүрэлцэн ирэхийг урилаа. Мөн “Орлоготой оюутан” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж буйд талархалтай хандаж буйгаа хэллээ. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Боловсролын зээлийн сан”-гийн шаардлагын босгыг багасгасныг танилцуулсан. Түүнчлэн манай улс Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуультай болсон. Эдгээр томоохон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн хүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгааг онцолсон юм. Энэ үеэр оюутнууд өндөр мэдлэг боловсролтой төрийн тэргүүнтэй болохыг дэмжиж буйгаа илэрхийлж байв. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн оюутан залуустай хийж буй уулзалт үргэлжилж байна.
Х.Сүрэн

ОЮУТНУУД ТӨГСӨЛТИЙН БАЯРТАА УРИЛАА

0 Сэтгэгдэл