Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Ж.Батсуурийн араас Зам тээврийн Д.Ганбат сайдыг явуулна гэнэ
Ардчилсан намын олон нийттэй харилцах хэлтсийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Магнай сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ АН-2 онгоц осолдсоны төлөө Зам тээврийн сайд Д.Ганбат огцрох ёстой гэлээ. Тэрээр “Өнгөрсөн баасан гаригт АН-2 онгоц ослын буулт хийсэн гэдгийг албаныхан хэлж байгаа ч Ардчилсан намд ирсэн мэдээллээр онгоц 100 метрийн өндөрт хөөрсний дараа осолдсон гэнэ. Одоогоор ямар шалтгаанаар онгоц осолдсон шалтгааныг тодруулаагүй байгаа юм.
Онгоц осолдсон нь улсад хоёр тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан гэсэн урьдчилсан тооцоолол гарч байгаа. Онгоц осолдсон шалтгаан нь цэвэр эрх баригчдын хийж байгаа бодлогогүй, богино харсан үйлдлийн илрэл боллоо. АН-2 онгоцыг ОХУ-аас авахдаа тодорхой хэмжээний урьдчилгаа мөнгө төлсөн байсан. АН-2 онгоцоор Монголын 70 гаруй сумаар явахаар төлөвлөж, 500 гаруй сая төгрөг төсөвлөсөн байсан.
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулахдаа удирдлагаар хангаж чадаагүй гэсэн тайлбар өгч байсан. Онгоц унана гэдэг бол жижиг асуудал биш. Тиймээс хариуцлагаа аль аль шатанд чанга байхыг АН үзэж байгаа учраас онгоцтой холбоотой асуудлаар салбарын сайд, агентлагийн удирдлагууд нь огцрох хангалттай үйлдэл боллоо. Ерөнхий сайд өөрийнхөө кабинетын сайдад хариуцлага тооцох байх гэж бодож байна” гэсэн юм.
Ардчилсан намын олон нийттэй харилцах хэлтсийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Магнай сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ АН-2 онгоц осолдсоны төлөө Зам тээврийн сайд Д.Ганбат огцрох ёстой гэлээ. Тэрээр “Өнгөрсөн баасан гаригт АН-2 онгоц ослын буулт хийсэн гэдгийг албаныхан хэлж байгаа ч Ардчилсан намд ирсэн мэдээллээр онгоц 100 метрийн өндөрт хөөрсний дараа осолдсон гэнэ. Одоогоор ямар шалтгаанаар онгоц осолдсон шалтгааныг тодруулаагүй байгаа юм. Онгоц осолдсон нь улсад хоёр тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан гэсэн урьдчилсан тооцоолол гарч байгаа. Онгоц осолдсон шалтгаан нь цэвэр эрх баригчдын хийж байгаа бодлогогүй, богино харсан үйлдлийн илрэл боллоо. АН-2 онгоцыг ОХУ-аас авахдаа тодорхой хэмжээний урьдчилгаа мөнгө төлсөн байсан. АН-2 онгоцоор Монголын 70 гаруй сумаар явахаар төлөвлөж, 500 гаруй сая төгрөг төсөвлөсөн байсан.
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулахдаа удирдлагаар хангаж чадаагүй гэсэн тайлбар өгч байсан. Онгоц унана гэдэг бол жижиг асуудал биш. Тиймээс хариуцлагаа аль аль шатанд чанга байхыг АН үзэж байгаа учраас онгоцтой холбоотой асуудлаар салбарын сайд, агентлагийн удирдлагууд нь огцрох хангалттай үйлдэл боллоо. Ерөнхий сайд өөрийнхөө кабинетын сайдад хариуцлага тооцох байх гэж бодож байна” гэсэн юм.
0 Сэтгэгдэл
























