Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Өрсөлдөх чадвараар Гонконг тэргүүлж, Монгол сүүл барьжээ

Эдийн засгийн өрсөлдөх чадвараараа Гонконг хоёр дахь жилдээ тэргүүлсэн бол Монгол Улс 63 орноос хамгийн сүүлийн байранд орлоо гэж Швейцарьт төвтэй Олон улсын менежментийн хөгжлийн хүрээлэнгийн (IMD) илтгэлд дурдсан байна.
Эхний гурван байранд Швейцарь, Сингапур хоёр орсон бол АНУ дөрөвт оржээ. Цааш нь Нидерланд, Ирланд, Дани, Люксембург, Швед Арабын нэгдсэн Эмират улсууд орж байна.
Манай өмнөд хөрш БНХАУ өнгөрсөн онд 25 дугаарт байсан бол энэ жил 18 дугаар байр луу шилжиж урагшилжээ.
Хамгийн сүүлийн 63 дугаар байрыг Монгол, Бразил, Венесуэль гурав хувааж эзэлсэн байна. Манай Улс 2015 оны ийм судалгаагаар 57, 2016 онд 60 дугаар байрт орж байсан юм байна.

Улс орнуудын өрсөлдөх чадварыг дөрвөн бүлэгт хуваасан 340 шалгуураар, эдийн засгийн үзүүлэлт, Засгийн газрын үр ашигтай байдал, бизнесийн үр ашиг, дэд бүтцийн байдал зэргийг харгалзан дүгнэсэн байна. Энэ илтгэлийг бэлтгэхэд статистик үзүүлэлт, дэлхийн томоохон компаниудын удирдлагуудаас авсан санал зэргийг харгалзсан гэдгээ тэмдэглэжээ.

0 Сэтгэгдэл