С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит 128 бөхийн барилдаан энэ Ням гарагт болно
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана
Жолооч, явган зорчигчдын анхааралд!
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО
Математикаас гадна нийгэм, англи хэлний шалгалтын материал задарсан уу

2016-2017 оны хичээлийн жилд 5, 9, 12 дугаар ангийг сурч төгсч байгаа сурагчдаас авах улсын шалгалт энэ сарын 22-ны өдрөөс эхлэн өнөөдрөөр дуусгавар болж байна. Харамсалтай нь, жил бүр уламжлал мэт гардаг шалгалтын материал задруулсан хэрэг энэ жил ч мөн давтагдав. Уг нь, Боловсролын үнэлгээний төвөөс шалгалт зохион байгуулах удирдамж, шалгалттай хичээл бүрээр сэдэв, даалгаврыг боловсруулж, тухайн аймаг, орон нутаг, дүүргийн БСУГ, БХ-ийн дарга нартай нууцлалын гэрээ байгуулж, улмаар сургууль бүрийн ахлах ангийн менежерүүдээр нууцлалын баталгаа гаргуулан ажилладаг гэдэг.
Мөн шалгалтын сэдэв даалгаврыг тухайн шалгалт эхлэхээс 2 цагийн өмнө БСШУСЯ-ны боловсролын мэдээллийн нэгдсэн систем /www.esis.mn/ -д байршуулан, зөвхөн нууцлалын баталгаа гаргасан сургалтын менежерүүд тусгай эрхээр татан авч, тухайн сургууль өөрөө улсын шалгалтыг зохион байгуулж, сурагчдын дүн оноог боловсролын мэдээллийн нэгдсэн системд шивж оруулах байдлаар ажилладаг байна.

Гэвч энэ сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан 12 дугаар ангийн математикийн хичээлийн шалгалтын материалыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн сургалтын менежер П.Өлзийхишиг нь нууцлалын баталгаа гаргасан үүрэг, хариуцлагаа зөрчиж сэдэв даалгаврыг шалгалт эхлэхээс өмнө задалж олон нийтийн цахим хэрэгслээр тарааснаас болж өөрөө ажлаасаа чөлөөлөгдөж, улс орон даяар явагдсан 12 дугаар ангийн математикийн шалгалт хүчингүйд тооцогдсон юм. Улмаар тус шалгалтыг өнөөдөр дахин авч буй.

Тэгвэл зөвхөн математикийн шалгалтын материал тараагүй гэдгийг ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын менежерүүд баталж байх шиг. Учир нь, Сургалтын менежерүүдийн групп дээр нийгэм, англи хэлний шалгалтын материалын эхний нүүрний зургийг хүүхдүүд өөр хоорондоо явуулсан гэх мэдээлэл тэнүүчилж байна. Тэр бүү хэл нэг шалгалт дээр нэг менежерээр туг тахидаг болох нь гэцгээж байна билээ.
Ямартай ч үүсэн нөхцөл байдалд Боловсролын үнэлгээний төв давхар хариуцлага үүрэх ёстой гэсэн хүн өнөөдөр олон байна. Нэг хүн ажлаас нь халсан тушаал гаргаад, өөрсдөөсөө асуудлыг холдуулж, чинь үнэнчээр шалгалтаа өгсөн түмний хүүхдүүдээр тоглож, эрх ашгийг нь зөрчиж буйд эцэг, эхчүүд ч гэсэн гомдолтой байгаагаа илэрхийлж эсэргүүцэл зарлахад ч бэлэн байгаа аж.
“ДАХИН ШАЛГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУВААРЬ ГАРЧЭЭ
Ерөнхий боловсролын сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн улсын шалгалтад амжилтгүй дүн үзүүлсэн сурагчдаас авах “ДАХИН ШАЛГАЛТ” өчигдрөөс эхэлсэн билээ. Ирэх сарын 6 хүртэл үргэлжлэх шалгалтын үргэлжлэх хугацаа нь 5 дугаар ангийнх 60, 9 дүгээр ангийнх 80, 12 дугаар ангийнх 100 минут байх аж.
5-р анги
Монгол хэл: 2017 оны 05-р сарын 29 өдөр 12:00 цагт
Математик: 2017 оны 05 дугаар сарын 30 өдөр 12:00 цагт
Байгаль шинжлэл: 2017 оны 05 дугаар сарын 31 өдөр 12:00 цагт
9 дүгээр анги
Монгол хэл: 2017 оны 05 дугаар сарын 31 өдөр 10:00 цагт
Математик: 2017 оны 06 дугаар сарын 2 өдөр 10:00 цагт
Байгалийн ухаан: 2017 оны 06 дугаар сарын 5 өдөр 10:00 цагт
Нийгмийн ухаан: 2017 оны 06 дугаар сарын 6 өдөр 10:00 цагт
12 дугаар анги
Монгол хэл: 2017 оны 05 дугаар сарын 31 өдөр 11:00 цагт
Сонгосон агуулгын хичээл: 2017 оны 06 дугаар сарын 2 өдөр 11:00 цагт
Гадаад хэл: 2017 оны 06 дугаар сарын 5 өдөр 11:00 цагт
Математик: 2017 оны 06 дугаар сарын 6 өдөр 10:00 цагт

0 Сэтгэгдэл