Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон
Ж.Чинбүрэн: Томуугийн эсрэг вакцины хамрагдалт өндөр байгаа нь сайшаалтай
Хадгаламжийн хүү 30%-аар нэмэгдлээ
Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ
"Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина
“Туулын хурдны зам” төслийн талбайн геологийн хэмжилт дуусжээ
Нийслэлд гол нэрийн зарим барааны үнэ буурсан байна
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 62.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 1.22 САЯ ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй
Анхны хиймэл дагуул “NASA”-гаас Монголын цагаар үүрийн 05 цагт хөөрнө
Японы Кюүшү технологийн институт дээр суурилж хиймэл дагуулгүй улсуудад зориулж "BIRDS" төслийг хоёр жилийн өмнөөс хэрэгжүүлсэн. Энэ төслөөр Монгол, Гана, Негер, Бангаладеш улсууд нэгдэж анхныхаа хиймэл дагуулыг хөөргөж байна. Уг хиймэл дагуулуудтай Тайван, Тайланд газрын станцаар нэгджээ. Манай улсын хиймэл дагуул хааш хаашаа 10 см хэмжээтэй. Ийм хиймэл дагуул хийхэд санхүүгийн зардал бага, хийх хугацаа нь богино хоёр жил байдаг аж. Манай улсын хиймэл дагуул хийх, сансарт хөөргөх нийт зардал нь 300 гаруй сая төгрөгт багтсан байна. Харин том хэмжээтэй, харилцаа холбоо гэх мэт хэрэглээнд ашиглах хиймэл дагуул хийхэд 5-10 жилийн хугацаанд судалгаа, чамгүй хөрөнгө мөнгө шаардагдах аж.
Уг хиймэл дагуул өдөрт 20-30 минутын давтамжтайгаар дэлхийг тойрч Монгол Улсын дээгүүр гарах тооцоо бий. Ийм учраас газрын станц олон удаагийн давтамжтай мэдээлэл хүлээж авах нь. Хиймэл дагуулын ажиллах хугацаа дууссан үед тойрог замаар тодорхой хугацаанд эргэж байгаад унана. Гэхдээ жижиг учраас унах үедээ агаар мандалд шатаж дуусах юм. Иймд сансарт хог хаягдал үлдэхгүй хэмээн мэргэжилтнүүд хэлж байна.
Манай инженерүүдийн бүтээсэн жижиг хэмжээний хиймэл дагуулыг 6-12 сарын хугацаанд ашигладаг аж. Харин ажиллах хугацаандаа зургаан даалгавар гүйцэтгэнэ. Эдгээрийн хоёр нь хэрэглээ үлдсэн нь шинжлэх ухааны судалгаа шинжилгээнийх. Жишээлбэл, Монгол орны газрын зургийг 100 метрийн нарийвчлалтай авна. Энэ зургийг цөлжилт манай оронд ямар байгааг нарийвчлан тогтооход ашиглах юм. Мөн газрын гадаргаас дээш 400 км-т хөөрөх учраас тухайн орчны агаарын эсэргүүцэл хэмжих, сансарын туяа бүртгэх зэрэг шинжлэх ухааны даалгавар гүйцэтгэнэ.
МУИС-ын физикийн тэнхэмийн багш П.Түвшинтөр “Бидний бүтээж буй хиймэл дагуул бол жижиг. Бид сансарын өндөр технологи эзэмшиж өөрсдийн гараар хийх хамгийн тохиромжтой хэлбэр юм. Манай сургууль, Засгийн газар, ард түмнээс хандив туслалцаа авч энэ хиймэл дагуулыг бүтээж байна. Манай сургуульд багшилж байсан гурван залуу Японд доктрантаар сурах явцадаа судалгаа хийж үүнийг бүтээж байгаа юм.
Өнгөрсөн хоёрдугаар сард хиймэл дагуулаа хийж дуусгасан. Тэгээд Японы Кюүшү интитутээр дамжуулж “Jacsa” сансарын ангентлагт нь тестлүүлсэн. Тус агентлаг шаардлага хангасан байна гэж үзсэн. Одоо бидний хийх ажил бол газрын станц байгуулах. Үүгээр дамжуулж мэдээлэл авна, бас өгнө. Энэ станцаа МУИС-ийн шинэ номын сан дээр байгуулж байна. Уг станцаа ерөнхийд нь угсарч дуусаад тестелж байгаа юм. Энэ нь монголчууд сансарын хиймэл дагуул хийх технологи эзэмшиж чадаж байгааг гэдгийг олон улсад нотолж буй явдал” хэмээлээ.

0 Сэтгэгдэл