БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Итали тосгонд нь очиж суурьшвал 2000 евро амлаж байна

Италийн Лигурии дэх уулархаг районы жижигхэн Бормида тосгоны дарга өөрийн нь тосгонд ирж суурьшин байнга амьдрах хүнд 2000 еврогийн тэтгэлэг амлаж байгаа гэнэ. Үүнээс гадна долоо хоногт хамгийн хямд буюу 12,5 еврогоор сууц хөлслөн суух боломж ч олгох юм байна.

Италийн баруун хойд нутгийн Савон мужийн ууланд орших Бормида тосгон нь Генуя хотоос 80 км зайд байдаг юм байна. Өндөр ууланд тэртээ дундад зууны үед байгуулагдсан энэ тосгон далайгаас бас нэг их холгүй болохоор агаар нь тун сайхан.
Энд ажлын байр тун ховор болохоор нутгийн иргэд ажил хайж явсаар энд өнөөдөр ердөө 394 хүнил үлдсэн учраас тосгоны захирагч нь ийн мөнгө амлан оршин суугч хайж байгаа нь энэ гэнэ. Тосгоноо хий үзэгдлийн болгож орхигдуулчихгүйн тулд тосгоны захирагч Дэниэль Гальяно Facebook хуудсаараа ийн зар түгээжээ.
Хүн ам нь цөөрсөн ч гэсэн энэ тосгон дөрвөн зоогийн газар, номын сан, шуудан, дэлгүүр, гэр бүлийн зочид буудал, эмийн сан, долоо хоногт гурван удаа энд ирдэг эмч гээд юм юмтай гэнэ.
Харамсалтай нь ажил л олдохгүй дээ...

Италийн Лигурии дэх уулархаг районы жижигхэн Бормида тосгоны дарга өөрийн нь тосгонд ирж суурьшин байнга амьдрах хүнд 2000 еврогийн тэтгэлэг амлаж байгаа гэнэ. Үүнээс гадна долоо хоногт хамгийн хямд буюу 12,5 еврогоор сууц хөлслөн суух боломж ч олгох юм байна.

Италийн баруун хойд нутгийн Савон мужийн ууланд орших Бормида тосгон нь Генуя хотоос 80 км зайд байдаг юм байна. Өндөр ууланд тэртээ дундад зууны үед байгуулагдсан энэ тосгон далайгаас бас нэг их холгүй болохоор агаар нь тун сайхан.
Энд ажлын байр тун ховор болохоор нутгийн иргэд ажил хайж явсаар энд өнөөдөр ердөө 394 хүнил үлдсэн учраас тосгоны захирагч нь ийн мөнгө амлан оршин суугч хайж байгаа нь энэ гэнэ. Тосгоноо хий үзэгдлийн болгож орхигдуулчихгүйн тулд тосгоны захирагч Дэниэль Гальяно Facebook хуудсаараа ийн зар түгээжээ. Хүн ам нь цөөрсөн ч гэсэн энэ тосгон дөрвөн зоогийн газар, номын сан, шуудан, дэлгүүр, гэр бүлийн зочид буудал, эмийн сан, долоо хоногт гурван удаа энд ирдэг эмч гээд юм юмтай гэнэ.
Харамсалтай нь ажил л олдохгүй дээ...

0 Сэтгэгдэл
























