БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
УДЭТ хүүхэд багачуудад ”Царцаа Намжил”-аар бэлэг барина

Тун удахгүй бяцхан үрсийн инээд цалгиж, ээж нарын магнай тэнийсэн Эх үрсийн баяраар УДЭТ-ын хамт олон хүүхэд багачууддаа оюуны бэлэг барихаар зэхжээ. Монгол ардын аман зохиол, үлгэрийн өгүүлэмж үйл явдлаар дамжуулан хүүхэд багачуудад эрдэм боловсролын чухлыг таниулж өв соёл, зан заншлаа эрхэмлэн дээдлэх хүсэл эрмэлзэлд хөтлөн төлөвшүүлэх зорилгоор Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын зохиол “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг тайзны бүтээл болгосноо толилуулахаар болсон нь энэ.
Эрт урьдын цагт Эзэн Чингис ч төрөхөөс өмнө Намжил нэрт нэгэн хүү бурхны оронд очиж, эрдэм сурахаар явсан агаад түүнд тохиолдсон элдэв сонин хэрэг явдлын талаар энэхүү жүжигт өгүүлэх юм. Энэхүү бүтээл нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн” төслийн уралдаанд шалгарсан бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард анх үзэгчдийн хүртээл болсон байдаг. Харин энэ удаад буюу зургадугаар сарын 1-нд хоёрхон удаа тоглох юм байна.
Зургадугаар сарын 1 “Олон улсын хүүхдийн эрхийн өдөр” бөгөөд манай орон 64 дахь жилдээ тэмдэглэх гэж байна.
болж байна шүү хүүхэд багачуулдаа монголынхоо үлгэр домогын таньж мэдүүлж ийм тоглолт тавьж байгаа сайхан хэрэг байна

Тун удахгүй бяцхан үрсийн инээд цалгиж, ээж нарын магнай тэнийсэн Эх үрсийн баяраар УДЭТ-ын хамт олон хүүхэд багачууддаа оюуны бэлэг барихаар зэхжээ. Монгол ардын аман зохиол, үлгэрийн өгүүлэмж үйл явдлаар дамжуулан хүүхэд багачуудад эрдэм боловсролын чухлыг таниулж өв соёл, зан заншлаа эрхэмлэн дээдлэх хүсэл эрмэлзэлд хөтлөн төлөвшүүлэх зорилгоор Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын зохиол “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг тайзны бүтээл болгосноо толилуулахаар болсон нь энэ.
Эрт урьдын цагт Эзэн Чингис ч төрөхөөс өмнө Намжил нэрт нэгэн хүү бурхны оронд очиж, эрдэм сурахаар явсан агаад түүнд тохиолдсон элдэв сонин хэрэг явдлын талаар энэхүү жүжигт өгүүлэх юм. Энэхүү бүтээл нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн” төслийн уралдаанд шалгарсан бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард анх үзэгчдийн хүртээл болсон байдаг. Харин энэ удаад буюу зургадугаар сарын 1-нд хоёрхон удаа тоглох юм байна.
Зургадугаар сарын 1 “Олон улсын хүүхдийн эрхийн өдөр” бөгөөд манай орон 64 дахь жилдээ тэмдэглэх гэж байна.
0 Сэтгэгдэл
2017.05.28
























