БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
1000 мод тарилаа

Олимпийн баг тамирчдын эхлүүлсэн төсөлд Байгаль орчин аялал жуулчлалын яам, Хамгаалалтын захиргаа 1000 мод тарилаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүх нийтээр мод тарих өдөр” өчигдөр болж өнгөрлөө. Албан байгууллага, хувь хүн бүр энэхүү үйл ажиллагаанд идэвхитэй оролцож өөр өөрсдийн хэмжээнд хүрээлэн буй орчноо моджуулдаг билээ.

Тэгвэл энэхүү өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтын нутгын удирдлагын газар, Хамгаалалтын захиргаа, УБТЗ-ын Хангах албаны баазын албан хаагчид болон “Яармагын хүүхэд” ТББ-ын гишүүдийн оролцоотой нийт 50 гаруй хүн нэгдэж Богдхан уулын Энхтайваны аманд ойн нөхөн сэргээлтийн ажил хийж, 1000 мод тарилаа.

Энхтайваны аманд буй тэрхүү төгөл нь амжилт дагуулсан түүхтэй гэж Яармагийн уугуул иргэд ярьсан юм. Учир нь 2012 онд болсон Лондонгийн олимпод оролцох эрхээ авсан олимпийн баг тамирчид анх Энхтайваны аманд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хамгаалалтын захиргаатай хамтран “Олимпийн төгөл” нэртэй төслийг хэрэгжүүлсэн байдаг байна. Энэхүү нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд олимпийн баг тамирчид нийт хоёр га талбайд 3000 шинэс, 100 гаруй зулзаган гацуурыг шилжүүлэн суулгаж, тарьжээ.

Түүнээс хойш жил бүр өргөжүүлэн ойн нөхөн сэргээлтийн ажил хийгдэж 2017 оны байдлаар нийттэй 7 га орчим талбайг өргөжүүлж 7500 гаруй шинэс, 600 орчим зулзаган гацуурыг тарьсан байна. Мөн нөхөн сэргээлтийн ажлыг үр дүнтэй болгох зорилгоор усалгаа, арчилгаа хийхээс гадна төмөр тороор хашиж хамгаалан, багагүй хүч хөдөлмөр, төсөв санхүү зарцуулсны хүчинд ургалтын чанар 60-70 хувьтай байгаа гэж мэргэжлийн хүмүүс хэллээ.
Богд уулын байгаль хамгаалагчдыг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Сэтгэл гарган Дархан цаазат газар, тусгай хамгаалалттай газраа 24 цагийн турш сахин хамгаалдаг тэдгээр хүмүүс мод тарих үйл ажиллагаанд мөн оролцсон. Тэд “Мод тарих нь нэг өдөр тарьж, мянган өдөр арчилахын нэр юм. Мөн амьд яваа насандаа мод тарих нь буян хураахын нэр шүү” хэмээж байсан юм.
БОАЖЯ

0 Сэтгэгдэл