Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд СЕХ-д материалаа хүлээлгэн өглөө
МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд СЕХ-д материалаа хүлээлгэн өглөө Ирэх зургаадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнд нэр дэвшигчийн материалуудаа хуулийн хугацаанд нь буюу өнөөдөр гардуулан өглөө. Энэ үеэр нэр дэвшигч Миеэгомбын Энхболд "Төрт ёс Монгол төрийн тэргүүний сонгуулийн эрхэм хүндтэй энэ үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах ёстой гэдэг үүднээс МАН-аас нэр дэвшсэн миний бие хуулийн хугацаанд нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой материалуудыг бүрэн дүүрэн, хуулийн дагуу бүрдүүлж, Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өглөө. МАН ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээн дээр тогтож ирсэн олон арван жилийн түүхэн уламжлалтай улс төрийн хүчин. Тэр ч утгаараа өнөөдрийн арга хэмжээнд манай намын дарга байсан асан Б.Даш-Ёндон, УИХ-ын туршлагатай улс төрч Д.Лүндээжанцан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, манай намын дэргэдэх НАМЭХ-ны тэргүүн Ц.Цогзолмаа нарын намын аппаратын хамт олны хамтаар СЕХ-нд хүрэлцэн ирлээ. Энэ удаагийн төрийн тэргүүний сонгууль хуулийн дагуу, хуульд нийцсэн бодлого үйл ажиллагааны шударга өрсөлдөөн байгаасай гэж хүсч байна" хэмээлээ.
0 Сэтгэгдэл





















