БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Д.Сүхбаатарын талбайд 1000 дуучин Төрийн дууллыг хамтдаа дуулах гэж байна

Монгол Улсад найрал дуу үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулан "Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо"-ноос "Улаанбаатарын Хавар 2017" олон улсын найрал дууны анхдугаар их наадмыг зохион байгуулахаар болсон. Өнөөдөр нээлтээ хийх наадам хоёр хоног Улаанбаатар хотноо болно. Энэхүү наадамд манай улсаас ДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, СУИС, МУБИС, СИТИ, ХБК зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагыхан оролцох бол ОХУ-ын Буриад Улсын П.И.Чайковскийн нэрэмжит урлагийн коллежийн оюутны найрал дуу, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Алша аймгийн Зүүн хошууны Улаан мөчрийн цөөхүүл дуучид, Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Барга хүүхдийн найрал дууны бүлгэм, БНСУ-ын "Тэнгэрийн дуу" найрал дууны хамтлаг зэрэг гадаад дотоодын нийт 24 хамтлагийн 1000 гаруй уран бүтээлч оролцоно.
Наадамд оролцох уран бүтээлчид одоо Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах нэгдсэн парадад оролцохоос гадна Монгол Улсын төрийн дууллыг хамтдаа дуулах юм байна.
Энэхүү арга хэмжээ өнөөдөр Хүүхдийн найрал дууны тоглолтоор үргэлжлэх бол маргааш Улсын Филармонийн концертын танхимд Гадаад хамтлагуудын нэгдсэн тоглолт, нөгөөдөр УДБЭТ-ын тайзнаа "Улаанбаатарын Хавар 2017" олон улсын найрал дууны анхдугаар их наадмын ГАЛА тоглолтоор үргэлжилж өндөрлөх юм байна.

0 Сэтгэгдэл