С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит 128 бөхийн барилдаан энэ Ням гарагт болно
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана
Жолооч, явган зорчигчдын анхааралд!
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО
Их, дээд сургуулиудын элсэгчдийн бүртгэлийг зогсоолоо
Их, дээд сургуулиуд энэ сараас эхлэн элсэгчдээ бүртгэж эхлээд байгаа. Тодруулбал, МУИС энэ сарын 1-нээс эхлэн онлайнаар буюу http://burtgel.num.edu.mn хаягаар элсэгчдээ бүртгэж эхэлсэн. Энэ талаараа тус сургуулийн Сургалтын нэгдсэн албаны мэргэжилтэн Д.Мөнхбат “Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн долдугаар сарын 1-нээс хойш гардаг. Элсэгчдийн хувьд долдугаар сард шалгалтынхаа дүнг аваад, сургуульдаа бүртгүүлэх гэхээр ачаалал их үүсдэг. Тиймээс сонголтоо хийсэн хүүхдүүдэд наана нь бүртгүүлэх боломжийг нь олгож байна” хэмээн тайлбарласан. Харин үүнийг нь дагаад хувийн дээд сургуулиуд бүртгэлээ эхлүүлээд байгаа. Тэгвэл энэхүү үйлдлийг нь БСШУСЯ-наас буруушаажээ.
Түүгээр ч зогсохгүй их, дээд сургууль, коллежийн захирал нарт хандан “Оюутан элсүүлэх тухай” албан бичиг хүргүүлсэн байна. Энэхүү бичигт “Боловсролын тухай хууль, тогтоомжид заасны дагуу бүрэн дунд боловсролтой, элсэлтийн ерөнхий шалгалт, түүнээс гадна нарийвчилсан нэмэлт авьяас чадварын шалгалтыг өгсөн, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тогтоосон босго онооны шаардлага хангасан иргэнд их, дээд сургууль, коллежид элсэн суралцах эрх нээгдэнэ.
Иймд энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийг төгсөн их, дээд сургууль, коллежид элсэн суралцах иргэний бүртгэлийг ерөнхий шалгалтын дүн гарсны дараа зохион байгуулахыг хүсье” гэжээ. Тэгэхээр бүртгэлээ эхлүүлсэн сургуулиуд ЭЕШ дуусах хүртэл элсэгчдээ бүртгэхгүй нь.
Их, дээд сургуулиуд энэ сараас эхлэн элсэгчдээ бүртгэж эхлээд байгаа. Тодруулбал, МУИС энэ сарын 1-нээс эхлэн онлайнаар буюу http://burtgel.num.edu.mn хаягаар элсэгчдээ бүртгэж эхэлсэн. Энэ талаараа тус сургуулийн Сургалтын нэгдсэн албаны мэргэжилтэн Д.Мөнхбат “Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн долдугаар сарын 1-нээс хойш гардаг. Элсэгчдийн хувьд долдугаар сард шалгалтынхаа дүнг аваад, сургуульдаа бүртгүүлэх гэхээр ачаалал их үүсдэг. Тиймээс сонголтоо хийсэн хүүхдүүдэд наана нь бүртгүүлэх боломжийг нь олгож байна” хэмээн тайлбарласан. Харин үүнийг нь дагаад хувийн дээд сургуулиуд бүртгэлээ эхлүүлээд байгаа. Тэгвэл энэхүү үйлдлийг нь БСШУСЯ-наас буруушаажээ. Түүгээр ч зогсохгүй их, дээд сургууль, коллежийн захирал нарт хандан “Оюутан элсүүлэх тухай” албан бичиг хүргүүлсэн байна. Энэхүү бичигт “Боловсролын тухай хууль, тогтоомжид заасны дагуу бүрэн дунд боловсролтой, элсэлтийн ерөнхий шалгалт, түүнээс гадна нарийвчилсан нэмэлт авьяас чадварын шалгалтыг өгсөн, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тогтоосон босго онооны шаардлага хангасан иргэнд их, дээд сургууль, коллежид элсэн суралцах эрх нээгдэнэ.
Иймд энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийг төгсөн их, дээд сургууль, коллежид элсэн суралцах иргэний бүртгэлийг ерөнхий шалгалтын дүн гарсны дараа зохион байгуулахыг хүсье” гэжээ. Тэгэхээр бүртгэлээ эхлүүлсэн сургуулиуд ЭЕШ дуусах хүртэл элсэгчдээ бүртгэхгүй нь.
0 Сэтгэгдэл
























