Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч гурван хүн эрүүл гэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн гурван нэр дэвшигчийн Эрүүл мэндийн шинжилгээ, үзлэгийн дүнг Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ.
Эрүүл мэндийн сайдын 2017 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн тушаалаар батлагдсан комисс Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга, Н.Энхбаяр нарыг 2017 оны тавдугаар сарын 7-ны өдөр эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж, дүгнэлтээ гаргажээ.
Эрүүл мэндийн үзлэгээр нэр дэвшигчдийн суурь өвчлөлөөс гадна мэдрэл, сэтгэц, эрхтэн тогтолцоо зэрэг 23 нэр төрлийн шинжилгээ хийсэн бөгөөд Ерөнхийлөгчийн ажил, үүргийг гүйцэтгэхэд эрүүл мэндийн хувьд тэнцэх эсэхийг тогтоодог юм байна.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Гурван нэр дэвшигчийн шинжилгээ, үзлэгээр ямар нэг ноцтой зөрчил илрээгүй. Хуулийн дагуу нэр дэвшигчдийн эрүүл мэндийн мэдээллийг олон нийтэд зарлах хугацаа болоогүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн гурван нэр дэвшигчийн Эрүүл мэндийн шинжилгээ, үзлэгийн дүнг Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ.Эрүүл мэндийн сайдын 2017 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн тушаалаар батлагдсан комисс Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга, Н.Энхбаяр нарыг 2017 оны тавдугаар сарын 7-ны өдөр эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж, дүгнэлтээ гаргажээ.

0 Сэтгэгдэл