Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Ардчилсан эмэгтэйчүүд шинэ зохион байгуулалтад орлоо

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Зөвлөлдөх хорооны ээлжит хурал болж ирж буй сонгуульд хэрхэн оролцох стратеги төлөвлөгөөгөө болон дотоод зохион байгуулалтын асуудлууд хэлэлцэж, олон чухал шийдвэрүүд гаргасан байна. Ардчилсан залуучуудын, ахмадын, оюутны, эмэгтэйчүүдийн гэх мэт Ардчилсан намын дэргэд дөрвөн олон нийтийн байгууллага тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг юм.
Хүн амын 50-иас дээш хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн томоохон төлөөлөл болж ирсэн Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбоо нь тус намаас ҮБХ-нд сонгогдсон болон нам, улстөрийн байгууллагын тодорхой албан тушаалуудад сонгогдож, томилогдож ажиллаж байгаа 100 гаруй эмэгтэйчүүдээс Зөвлөлдөх хороогоо бүрдүүлснээс хойш С.Одонтуяа тэргүүн анхны хурлаа хуралдуулж буй нь энэ юм. Ардчилсан намын наймдугаар их хурлаар тус намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүний эрхээ баталгаажуулсан эмэгтэйчүүд хаяанд ирсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн ажилдаа нэгдсэн зохион байгуулалттай орохын тулд ийнхүү шуурхай хуралдаж зохион байгуулалтад оржээ. Гар гараасаа барилцаж, нэгэн зорилгын төлөө хамтран ажиллахаар зориг шулуудсан эмэгтэйчүүд сонгуулийн нарийн тактик төлөвлөгөө ч гаргасан байна.

0 Сэтгэгдэл