Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
АН VIII их хурлын төлөөлөгчид саналаа өглөө
АН шинэчлэлийнхээ хүрээнд үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулсан билээ. Энэ дагуу АН-ын VIII их хурал болж байна. Намын үндсэн дүрэмд заагдсаны дагуу их хуралд 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болох 1206 гишүүн оролцож байна.

Уг хурлаар үндсэн гурван асуудлыг хэлэлцэхээр болсон. Нэгдүгээрт, Шинээр байгуулагдсан ҮБХ-ын гишүүдээ батламжлах, хоёрдугаарт, АН-ын бүх гишүүдийн саналаар тодруулаад буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ батламжлах, мөн АН Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж батлах юм.
VIII их хурал 10 цагт эхэлсэн бөгөөд хурлыг нээж АН-ын дарга С.Эрдэнэ үг хэлэв. Үүний дараа ҮБХ-нд сонгогдоод буй 389 төлөөлөгч болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр АН-ын нийт гишүүдээс хамгийн их санал авсан УИХ-ын гишүүн асан, МоАХ-ны дарга Х.Баттулгыг танилцуулсан юм.

Намын дарга С.Эрдэнэ дээрх хүмүүсийг VIII их хурлын гишүүдийн саналаар батламжлах намын тогтоолыг танилцуулж, их хурлын гишүүдээс санал авч танхимд 100 хувь дэмжигдсэн учраас санал хураалт морин цаг эхэлж, дуусаад байна.
Уг санал хураалтаар дээрх хүмүүсийн эрх баталгаажиж, батламжаа гардах билээ. Одоогийн байдлаар санал тоолох ажиллагаа явагдаж байна.
Их хурлын төлөөлөгчид санал хураалтын хоёр хуудас бөглөсөн гэнэ. ҮБХ-гийн гишүүдийн нэрс бүхий хуудсыг дэмжинэ, дэмжихгүй гэдгийн аль нэгээр будна, харин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн саналын хуудсан дээр нь ганцхан ХБаттулгын нэр байгаа учраас дэмжих бол дугуйлна, дэмжихгүй бол зурахгүй гэх байдлаар саналаа өгчээ.

0 Сэтгэгдэл