Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
АН-ын VIII хурал эхлэв

Ардчилсан намын VIII Их хурлыг АН-ын дарга С.Эрдэнэ нээж үг хэлэв. Тус хуралд АН-ын 180 мянган гишүүнийг төлөөлж, 21 аймаг, 9 дүүргээс үе үеийн төлөөлөл сонгогдон оролцож буй юм. АН-ын дарга С.Эрдэнэ хэлсэн үгэндээ “АН-ын VI Их хурлаас намын шинэчлэлийн томоохон зорилт тавьж өнгөрсөн 5 сар гаруй хугацаанд багагүй ажил бид хийжээ. АН-ын шат шатны удирдлагыг гишүүдийнхээ саналаар тодруулж, шинэчилсэн бүрэлдэхүүн, шинэ дүрмээ батлан ажлаа эхлээд байна.
АН-ын хийж байгаа шинэчлэлийн үйл явц нь Монголын улстөрд анхдагчийн салхийг хагалсан томоохон үйл явдлууд боллоо” хэмээн онцлоод намынхаа шинэчлэлийн ажилд идэвхтэй оролцсон бүхий л гишүүддээ талархал илэрхийлэв. Тэрээр “Энэ бол түүхэн хурал билээ. АН-ын шинэчлэлийн хүрээнд гишүүдээсээ сонгогдсон Үндэсний бодлогын хорооны гишүүдээ батламжлана. Мөн сайхан гишүүдийнхээ саналаар тодруулсан 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчээ батламжлана. АН эв нэгдлээ хичээж, зангидсан гар шиг нэг цул улстөрийн хүчирхэг хүчин байж, Монголын хөгжлийн бодлогыг тодорхойлдог, монголын ард түмний итгэл сэтгэлийг хүлээсэн хүчирхэн нам байж чадна” гэв.

0 Сэтгэгдэл