Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
МАН-ын нэр дэвшигч 300, АН-ын нэр дэвшигч 130 мянган саналтай өрсөлдөөнд орно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд иржээ. Холбогдох хуульд заасны дагуу намууд энэ сарын 7-ны дотор нэр дэвшигчээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор бүртгүүлэх учиртай. Өнөөдөр парламентад суудалтай гурван намын хоёр нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах дотоод сунгаагаа явуулж байна. МАН-ын Бага хурлын үеэр 4-5 хүний нэр яригдаж байсан ч Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нар нэрээ татаж, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нар өрсөлдөхөөр болжээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын Бага хурлын 300 гаруй гишүүний олонхийн саналыг авч чадсан нэг хүн нь Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ өвөртлөх юм.
Харин нөгөө талд Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах санал асуулга сонирхолтой байдлаар өрнөж байна. Нэгдүгээрт энэ асуулгад оролцох эрх АН-ын бүх гишүүдэд нээлттэй байснаараа МАН-ын гишүүдээс ялгарч байв. Хоёрдугаарт, АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч 130 гаруй мянган гишүүнийхээ саналаар тодорч байгаа нь МАН-ын удирдлагын бүтцийн 300 гишүүний хүслээр тодорч байгаа нэр дэвшигчээс илүү зангарагтай харагдуулж байна.
Зүйрлэбэл, МАН-ын нэр дэвшигч 300 хүрэхгүй хүний саналтай Ерөнхийлөгчийн сонгуулийн гараагаа эхэлж байгаа бол АН-ын нэр дэвшигч 130 гаруй мянган саналаа аль хэдийнэ халааслачихсан өрсөлдөөнд орж байна гэсэн үг. Сүүлийн үед сонгуулийн ирц тогтмол буурч ирсэн үзүүлэлттэй байгаа. Эндээс харвал 400 мянга орчим хүний санал авсан хүн Ерөнхийлөгчөөр сонгогдчих магадлалтай. Тэгэхээр АН-ын нэр дэвшигч нийт авах саналынхаа 40-50 хувийг аль хэдийнэ халааслачихсан гэсэн үг.

0 Сэтгэгдэл