Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Дадлагажигч ажилчдын тоог нэмэгдүүлэхийг хүслээ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дарга Ж.Мөнхбат Япон Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа.
Өнгөрсөн сард УИХ-ын дарга М.Энхболдын Япон Улсад хийсэн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд томоохон түлхэц өгсөн гэдгийг Элчин сайд тэмдэглэв.
Энэ айлчлалын үеэр талууд Стратегийн түншлэлийн “Дунд хугацааны хөтөлбөр”-т гарын үсэг зурсан. Гэрээг ажил хэрэг болгох чиглэлээр талууд идэвхтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хэлээд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг тууштай хэрэгжүүлж, давхар татварын хэлэлцээрийг ойрын үед байгуулахын төлөө байна гэлээ.
Мөн цэвэр нүүрсний технологийг Монголд нэвтрүүлж, нүүрс-химийн цогцолбор байгуулах саналыг нааштай хүлээн авсанд талархаж, дадлагажигч ажилчдын тоог нэмэх, нүүрс, төмрийн хүдэр, хайлуур жонш зэрэг бүтээгдэхүүнийг тус улсад түлхүү экспортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн уулзалтаар шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажлын явц, тулгамдаж байгаа зарим асуудлын талаар санал солилцлоо.

0 Сэтгэгдэл